Нийгмийн

“Өөрсдөө хүүхдээ төлбөртэй сургуульд өгчхөөд, бусдыг нь МСҮТ-д сур гэж гадуурхаж болохгүй”

БШУ-ны сайд 12 жилийн тогтолцоонд шилжих нь яагаад чухал вэ? гэдэгт байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “12 жилийн боловсрол заавал эзэмших тогтолцоонд шилжсэнээр Мэргэжлийн Боловсролыг бид улам боловсронгуй болгоно. Мэргэжлийн боловсролыг ерөөсөө эвдэх сүйтгэх асуудал биш юм. Харин ч 2012 онд МСҮТ ба коллежуудыг Боловсролын яамны бодлогын тогтолцооноос гаргаснаараа хамгийн том эвдрэл, гажуудлууд үүссэн. Та энэ гажуудлыг зөвтгөөд сууж болохгүй. Ер нь 12 жилийн тогтолцоонд шилжих нь зөв үү, одоо МСҮТ гээд 9 дүгээр ангиас нь гаргаад ерөнхий эрдмийг нь орхигдуулаад хүүхэд хохироох нь зөв үү гэж Монгол Улсын эрх ашгийн хувьд эрэмбэлэх ёстой.

Бид нар өөрийн үр хүүхдүүдээ 9-р ангийн суурь боловсрол эзэмшүүлээд төгсгөхгүй шүү. Өөрсдийнхөө хүүхдүүдийг өндөр төлбөртэй сургуульд англи хэлний төлбөртэй сургуульд сургачхаад бусад хүүхдүүдийг англи хэл сурч болохгүй, 9 дүгээр ангиас нь гаргаад ажилчин анги бэлтгэе гэдэг ийм ялгаварлан гадуурхалт байж болохгүй. Энэ бол Монгол Улсын ирээдүйн хувь заяаны асуудал. Монгол Улсын аюулгүй байдлын асуудал гэж ойлгож байгаа шүү. Мэргэжлийн боловсролыг нэг нь булааж авах гээд нөгөөх нь хав дараад байгаа асуудал ерөөсөө биш юм.

Харин ч 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр Монголын өнөөгийн Мэргэжлийн боловсролын гажуудлыг арилгах, засаж залруулах түүхэн боломжууд бидэнд олдож байгаа. Энэ Мэргэжлийн боловсролыг эвдээд байна гэдэг үгээ та дахиж битгий хэлээрэй.

Мэргэжлийн боловсролын тогтолцоог эвдэж байгаа биш эвдэрсэн Мэргэжлийн боловсролын тогтолцоогоо засъя гэж байгаа юм. Буруу бодлого явуулаад эвдэрсэн тогтолцоогоо боловсролынхоо нэг хэсэг болгож засъя гэж байгаа юм” хэмээжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-07-05 15:07

Дотоодын их дээд сургуулиа чанаржуул. Улсын зардлаар дарга нарын арын ха�##�гатай хүмүүсийн хүүхдүүд гадаадад сурчихаад ирээд гадаадад Харвард төгссөн, бусад оронд нэртэй сургуульд сурсан гэж ажилд авдаг моод болжээ. Хэрвээ гадаадад сурсан хүнийг олигтой ажилд авах юм бол тэгш сурах эрхийн өгөөч. Үгүй бол дотоодын их дээд сургуулиа хаагаач

zuv
zuv
2021-07-05 16:56

zuv yum yariad bgaa shvv

Буруу
Буруу
2021-07-05 16:59

Эхлээд суурь боловсролоо сайжруул тэгээд Мэргэжлийн боловсролоор оролд 12 төгслөө гээд цагаан гартай хэдэн ажилгүй орк л бэлдэнэ шдээ. төлбөр их хувийн их дээд сургуулиа хазаарлаж чадахгүй хэвтэж мэргэжилтэй боловсон хүчинээрээ бага л оролдоорой худ бүлт2 үсэрсэн сайд минь 9 төгсөөд нэрээ ч бичиж чадахгүй боловсролтой олон хүүхдийг МБС-р дамжуулан ажилтай мэргэжилтэй орлоготой болгож байгаа шүү... сонголтоо хийх эрхийг нь хүүхдэд, эцэг эхэд үлдээ.

Зочин
Зочин
2021-07-05 18:13

Чи хүүхэдээ тэнд сураг

Зочин
Зочин
2021-07-05 19:39

MSUT tugsuud daraa n deed surguulid surch bolno.sursan yum buhen erdem.surya gesen hun huneer zaalgasan ch surna.angli heliig biy daagaad ch surna.surahgui gevel 1000 tulburtei bai yu ch surahgui.

Зочин
Зочин
2021-07-05 21:13

hotiin bvteen baiguulliig hen hiixiimbe hudlaa angil heltei yumnuud gaduur zondool bnshd hiij giigvvlsn yumgvv

Хүн
Хүн
2021-07-05 22:50

Энэ арай л мулгуу сайд уу? Бүх хүүхдийг математикч бол гэж шахаж байгаатай ялгаа байна уу? ЕБС ын сурагчид бүгд 100 хувь сурлагатай болж байна уу? Их дээд сургуулийн чанарт анхаарахгүй байж, хот босгож улс хөгжүүлж байгаа мэргэжилтэй боловсон хүчнээр оролдоод яахав дээ. Суд�##� суд�##�. Өөрийнхөө сэтгэлгээг өөрчил сайдаа.

Холбоотой мэдээ

Back to top button