
АстраЗенека вакциныг бүтээсэн профессор Сара Гилберт болон Нэгдсэн Вант Улсын Үндэсний эрүүл мэндийн албаны ажилтнуудад теннисний тэмцээн үзэхээр очиход нь цэнгэлдэх дэх нийт хүмүүс алга ташин талархлаа илэрхийлжээ. Энэ явдал өнгөрөгч сарын 28-ны өдөр болсон юм.
Үзэгчдийн дунд алга ташилт улам чангарч хүмүүс үндэсний эрүүл мэндийн албаныхныг харахын тулд бүгд суудлаасаа өндийжээ. Энэ үйл явдлын бичлэг Уимблдоны албан ёсны цахим хуудаснаа цацагдсан юм.
О.ЭНХЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн төрөлхтнийг аврагч сахиусан тэнгэр бүсгүй