ИРГЭД: АОК, УОК хоорондоо зөвшилцөхгүй шийдвэр гаргаж, ард иргэдийгээ талцуулж байна

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021.07.05-ны өдрийн байдлаар 18 аймгийн 189 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Аялал зугаалгын оргил үед аймгууд хөл хорио тогтоон, нэвтрэхийг хориглоод буй. Үүнд иргэд ямар байр суурьтай байгааг бид тодруулж байна.
Энэ үеэр нэгэн иргэн “Зуны улиралд бүгд л аялаж зугаалдаг. Ийм цаг үед нь зам хаачихаар бухимдалгүй яах вэ. Зарим нь яахав зам хааж буй шийдвэрийг зөв гэж харж байгаа байх. Миний хувьд энэ жил хөдөө орон нутаг руу явахаар төлөвлөөгүй. АОК, УОК хоорондоо зөвшилцөхгүй шийдвэр гаргаж, ард иргэдийгээ талцуулаад байна” гэсэн юм.
Өөр нэгэн иргэн “Суурин газраар явуулахгүйгээр иргэдийгээ агаар салхинд гаргах хэрэгтэй. Би Увс аймаг руу аяллаар явах гэж байгаа” гэв.
Харин өөр нэгэн иргэн “Миний бодлоор бүх аймаг, сумдынхаа хилийг нээгээд хотод байгаа хүний бөөгнөрлийг багасгах хэрэгтэй гэж бодож байна. Би удахгүй амралтаар явахаар төлөвлөөд майхан, ширээгээ бэлдээд явж байна” хэмээв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ховд аймагт УБ аас ирсэн болгоны 80-90%д корона илрээд айлгаад байнаа.Наадам хийхгүй юм чинь 9 хоног гэр гэрт хорих хэрэгтэй юм уу даа.Манай аймаг эхний тархалтыг бараг зогсоож чадсан шүү.УБ ын хөл хорио тавингуут дахин хүч хүрэхээ байсан даа.Зүгээр гэр гэртээ, амь амиа бодмоор байнаа.манайхан
omnogoviruu ywhad 2 tun waktsin hiisen mortloo zaawal pcr tvrgewchilsen og geh yum ingeh yum bol waktsin hiisenii hereg yu bn aa
Нямбаатар замын үүд амрахгүй ажиллана гээд бүүр итгэлтэй хэлсээн Үнэмшээд бараагаа татна гээд хөдөө явахаа боливоо гэтэл 10 нд болсон чинь амрана гэх юм энэ засаг чинь эргэж буцахгүй шийдвэр гаргаж чаддаггүй юмуу