Нийгмийн

Элчин сайд Цай Вэньруйгийн Монгол Улсын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

Монгол Улсын Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие найрсаг Монголын ард түмэн, эрхэм нөхдөд баярын мэнд хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна. 

Монгол Улс Ардын хувьсгалаас хойш өнөөг хүртэлх 100 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын асар том амжилтад хүрч, бүхий л салбарын үйл хэрэг хөгжин мандаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, ард түмний амьдралын түвшин тасралтгүй дээшилж байна. Миний бие Монгол Улсад олон жил ажиллаж, амьдрах хугацаанд Монгол Улсын хөгжил, өөрчлөлтийг өөрийн нүдээр үзэж буйдаа туйлын баяртай байна. 

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түншүүд бөгөөд Монгол Улс нь Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг билээ. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдал тогтоожээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ үр дүнд хүрээд байна. Ковид-19 цар тахал дэгдэхэд Хятад, Монгол хоёр улс харилцан нэг нэгнээ дэмжиж, саад бэрхшээлийг хамтран даван туулж, хоёр улсын харилцаа улам бэхжин гүнзгийрлээ. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Монголын ард түмний оролцоо, үзүүлсэн дэмжлэг асар их байдаг. Үүнд миний бие Монголын найз нөхөддөө гүнээ талархаж байна.

Хятад улс нь Монгол Улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд уламжлалт найрамдалт, найрсаг харилцаа бол хоёр улс, ард түмний үнэт баялаг юм. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санаагаа үргэлжлүүлэн баримталж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зогсолтгүй ахиулах болно. Хятад, Монголын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр улсын ард түмэнд гарцаагүй илүү арвин үр өгөөж хүргэх болно.  

Монгол Улсын таван хошуу мал нь өсөн арвижин, улс орон нь хөгжин хүчирхэгжихийг, Монголын нийт ард түмэнд ахуй амьдрал элбэг сайхан, энх тунх байхыг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button