Б.Баатархүү: Талийгаач Н.Байгальмаа Э гэх хүнтэй хамт амиа алдаагүй
Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэлх 12,000 км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулах уртын аяллаа эхлүүлээд байсан дайчин бүсгүй Н.Байгальмаа өнгөрөгч тавдугаар сард золгүй байдлаар амиа алдсан.
Тэрбээр дэлхий дахиныг сөхрүүлээд буй коронавирусийн цар тахал, хилийн хоригоос шалтгаалан тэмээн аяллаа түр завсарлаж, өөрийн хувцасны “Тэмээ брэнд”-ийг үүсгэн байгуулаад удаагүй байхдаа ийн золгүй байдлаар амиа алдсан юм.
Тодруулбал, шөнийн 01.00 цагийн үед Нийслэлийн Налайх дүүрэгт таван ханатай гэр шатахад тэрбээр галд өртөж, амиа алдсан. Дуудлагын дагуу Онцгой байдлын албанаас 14 км замыг туулан ирж, галыг таван минут ажиллаж унтраасан ч, бүсгүйн амийг аварч чадаагүй аж.
-ТАЛИЙГААЧ АМИА АЛДАХААС ӨМНӨ ГЭРЭЭ ГАЛЛААГҮЙ БАЙСАН-
Бүсгүйг амиа алдах үед учир тайлагдаагүй олон эргэлзээтэй зүйлс байсан нь өдгөө олны дунд хэлэлцэгдсээр буй. Тухайлбал талийгаач амиа алдахаасаа өмнө гэрээ галлаагүй байсан гэх бөгөөд галыг хүн зорилготой тавьсан байж болзошгүй хэмээгдэж буй. Одоогоор талийгаачийн ар гэрээс бүсгүйн үхэлтэй холбоотой таамаглалыг дэвшүүлж буй ч, өдгөөг хүртэл албаны хүмүүс галын шалтгаан, талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулалгүй, нууцлаг хэвээр байлгаж буй. Энэ нь талийгаачийн ар гэр, цаашлаад иргэдийг төөрөгдүүлсээр байна.
Талийгаачийн хадам ээж, иргэн Э.Цэрэндолгор өдгөөгөөс гурван өдрийн өмнө цахим хуудастаа нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, тэрбээр өөрийгөө Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст сэжигтнээр мэдүүлэг өгсөн, мөн энэ хэргийг санаандгүй хэрэг бус хэмээн үзэж буйгаа бичжээ. Түүнчлэн талийгаач амиа алдах үедээ ганцаараа бус иргэн Э гэх хүнтэй хамт нэг оронд хайлж амиа алдсан, урд өдөр нь маш их архидалт болсон хэмээх зүйлсийг эх сурвалжаараа дамжуулан мэдсэн тухайгаа бичсэн байв.
Харин талийгаачийн ээж Ж.Норжмаа хэлэхдээ хэрэг болох үед талийгаачийн хоёр охин гадаа харж байсан гэх бөгөөд тэрбээр гэрийн бүслүүрийг хэрчиж охиноо, хүүгийн хамт галаас чирч гаргасан хэмээжээ. Мөн талийгаачийн Э гэх хүнтэй хамт байсан гэх иргэн Э.Цэрэндолгорын мэдэгдлийг тэрбээр эрс үгүйсгэсэн бөгөөд тухайн өдөр гаднын хүн байгаагүйг нотлох хүмүүс бий” хэмээсэн юм.
-Б.БААТАРХҮҮ: ТАЛИЙГААЧ ИРГЭН Э.ЦЭРЭНДОЛГОРЫН БИЧСЭН ШИГ Э ГЭХ ХҮНТЭЙ ХАМТ БАЙГААГҮЙ-
Иймд бид уг эргэлзээтэй асуудлыг нэг талд нь гаргах үүднээс талийгаачийг амиа алдах үедээ ганцаараа байсан эсэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:
"Шүүх эмнэлгийн болон галын дүгнэлтийг прокурорын зөвшөөрлөөр олонд танилцуулах журамтай. Иргэн Э.Цэрэндолгорын бичсэн шиг талийгаач Э гэх хүнтэй хамт байгаагүй. Энэ ташаа мэдээлэл. Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт ажиллаж, талийгаачийн мэдээллийг танилцуулсан. Түүнээс хоёр хүн амиа алдсаныг нэг гэж мэдээлэх шалтгаан байхгүй” гэв.
Түүнчлэн талийгаачийн ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Н.Байгальмаа амиа алдахын урд өдөр согтууруулах ундаа уугаагүй бөгөөд гаднын нөлөөтэй галд өртөж амиа алдсан гэв. Түүнчлэн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ч мөн талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй байх өндөр магадлалтай бөгөөд хэргийн газрын үзлэгээс санаатай гал тавьсан байж болзошгүй сэжүүрүүд олдсон тухай хэлсэн юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uuu tgvel ene tseren gd balai avgai chn yuu yariad bsiin bee. yasn hogin hun mun uuu
Г�##�лаагүй бол г�##� хаанаас юунаас гарсныг тогтоох болж дээ. Мэргэжлийн хүмүүс буюу г�##�ын шинжээчид дор нь олдог. Манайхан тийм хэмжээний мөн эсэхийг мэдэхгүй. Гадаадад бол олоод тогтоочихдог. Шинээр гэр барьсан гэсэн учраас цахилгаанаа тавьж амжаагүй байсан болов уу ? Ер нь л осол биш байх, тиймээс цагдаа үнэхээр дээд зэргээр ш�##�гах хэрэгтэй.
odoo tsagdaa nar ajilaa hiij hudlaa medegdel hiisen ene hund hariutslaga tootsoj ug!!
Хэл амтай эмгэнүүдээс л болгоомжлоод зарлахгүй бгаа бх.
Цэрэн угаасаа хүн биш чөтгөр дандаа дарамт�##�даг байсөн
Baigalmaagiin ar ger hun huch ar tal muutaigaar dalimduulj hergiig uur tiish bolgoh magadlaltai. Naad tseren bol evgui nuhur shdee.
norjmaa gd eej n olon yanzaar yariad bhiin. Anh live hiihdee shono bie zasah gd gartal shataj bsn gd uilaad bsn. Odoo bolhoor tsogtssiig gargaj awsan huuhduud n harj bsn odor bolson yawdal gj bichsen bn. Bas 1 hun gargaj awsan gd bichsen l bsn daa
Цэнхэр үст Цэрэн бол хүнд өс санамтгай,бэрээ байтугай төрсөн үрээ хайрладаггүй хатуу сэтгэлтэй,би-гээр өвчилсөн муухай хүүхэн . Э гэгч эртэй хамт 1 оронд байгаад хайлсан гэж өөрийн фб-д бичсэн байсныг уншсан. Шүүмжилж бичсэн хүн болгоныг блок хийдэг учраас зөвхөн магтаж долигоносон хүмүүс Цэхэрцэрэнг өмөөрсөн харагдана лээ. Т�##�ийгчийн хэрэгт Цэрэн шууд оролцоогүй байлаа ч хүн хөлсөлж мэдэх л авгай.
Үнэн
Хэрэг гарсаны 1 өдрийн дараа л 2 хүн хайлсан гэсээ мэдээлэл х�##�ьт явсан шүү.Мөртөө зураач гэж бүр тодорхой
Tseren bol zarchimch hatuu changa ih zuv handlagatai zuv hun.buruud mash hatuu.ter n nyaltsgai,halamjiin orkuudad yu gj taalagdah ve de...Tsereng ter taliigaach ih zovooson.hartsiin ohinoor hatan buu hii gj ene de.yu ch uzeegui hodoonii ohiniig saihan setgeleer tosch avch beree bolgoson n gai bolson.Tserengiin buyanaar uzeegui yumaa uzej pologtoj hair daagaagui shunasan...hov jiv,ataa horsol huniig hezee ch sain yumand hurgehgui.
Ene busgui Mongol ulsad aylal juulchlaliin shine brend bii bolgoson abyastai bas tebcheertei busgui youm. Gun haramsal elerhiilie.
Heleh ug oldohfiu youm.
Burhanii orond taivan noirsdoo.
Mongoliin tsagdaa shudarga uneng togtoono gedegt itgej baina
Цэрэн үнэн хэлсэн,Н�##�айхын г�##� түймрийнхэн 2 хүн гэж мэдээлсэн байхад энэ муу цагдаагийн илжиг яагаад тэр т�##�ийгаачийг олж илрүүлэхгүй ганц хүн байсан гэж худлаа мэдээлээд байгаан.., Норжмаа авгай худлаа ярьж байна
Ямар үйлийн үрээр ийм хадам ээжтэй болдог байнаа. Хөөрхий дөө????
Цэрэн өөрийгөө хэрэгт оруулж худ�##� юм ярихгүй ээ