СПОРТ

М.Даваажаргал: Өдий насандаа уналгүй түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүллээ. Мэргэжлийн сүмогийн 45 дахь түрүүгээ хүртсэн тэрбээр “Баруун  өвдөг мэдээгүй байсан. Бүх боломж, бололцоогоо дайчлаад барилдлаа. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давсныхаа дараа сэтгэл их хөдөллөө. Өдий насандаа уналгүй түрүүлнэ гэж ёстой бодож байгаагүй. Эхний өдөр өрсөлдөгчөө давсны дараа “Би чадна, надад боломж байна” гэж бодсон. Аварга цолтой барилдах, ёкозүна цолны төлөө барилдахын утга учир, ялгааны талаар нэлээд эргэцүүлж бодлоо.

Би гуравдугаар сард мэс засалд орсон. Мэс заслын дараа дахин барилдахгүй байх вий гэж эмээж, санаа зовж байлаа.

Гэр бүлийнхэн, надад туслаж байсан бүх хүний ач тус юм шүү. Баярлалаа. Дөрвөн настай охин маань одооноос намайг сүмоч гэдгийг мэдэж байгаа. Түрүүлчхээд охиныхоо өмнө ингэж зогсож буйдаа баяртай байна.

Аварга цолтой 899 болчихлоо. Үүнийгээ 900 болгох нь дараагийн зорилго” гэлээ.

Сонирхуулахад, Хакүхо 1985 онд төрсөн, өнөө жил 36 настай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Г. Нарантуяа
Г. Нарантуяа
2021-07-18 20:42

За Сайхан Байна, Сайн хуний ур Суутэй гууний унага гэж Монголын ард тумний Минь уг шуу, Алдарт аварга Монхбат бол хосгуй хун байж дээ, Даваажарг�##�ыг Монголын Уул, ус, газар Дэлхий нь тушиж Монголын цэлмэг хох тэнгэр Харлаа, 45 туруу гэдэг бол угээр хэлэхийн аргагуй гайхамшиг, 15 дахь одрийн барилдаан Ухааны барилдаан байлаа, Монголын ард тумэнд билэгдлийг авчирсан Даваажарг�##�даа баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button