СПОРТ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна боллоо

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёд Монголын хүчтэн, Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ үзүүрлэн, аварга цол хүртлээ. Тэрбээр энэ сарын башёд уналгүй 14 дараалан давж, ёкозүна цолны болзол хангаад байв.

Улмаар өнөөдөр Хакүхо М.Даваажаргалтай түрүү булаалдав. Өмнөх сарын башёд дөрөв дэхээ түрүүлж, озеки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Нагоягийн дэвжээнд түрүүлэх, аварга болох зорилготой барилдсан. Аварга болох зорилгодоо хүрсэн ч тав дахиа түрүүлэхэд ганцхан даваа түүнд дутлаа.  

 “Исэгэхама” дэвжээний бөх Тэрүнофүжи цагтаа цалгиж, аварга болоход тун ч дөхөж очоод байсан. Гэвч бэртэл гэмтлийн улмаас озеки цолоо хураалгаад байсан юм. Тэр ч битгий хэл жонидан зиндаа руу хүртэл унаад байсан билээ.

Хоёр жилийн хугацаанд бэртэл гэмтэлтэй тэмцэн, өөрийгөө ялж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсаар эргэн ирээд, өнгөрсөн сарын башёд озеки цолоо эргүүлэн авсан. Озеки цолтой бөх жонидан зиндаа руу унаад озеки цолоо эргүүлэн авсан түүх үгүй. Ийм амжилт гаргасан анхны сүмоч нь Тэрүнофүжи. Түүгээр ч үл барам Монголын тав, мэргэжлийн сүмогийн 73 дахь аварга боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Энэ уг нь сайхан з####уу боловч хоёр монгол башёгийн төгсгөлд үлдээд уна#### биз сүүлд нь хонзон санасан байд####тай юм ярьж үйлдэл үзүүлж байсан нь ердөө та####агдахгүй муухай харагдаж байсан. Ухаантай л байх ёстой бйх даа хүний нутаг гүний газарт.

  2. Монголын 5 дахь бишээ Японы иргэншилтэй ёкозүна болж байна. Өмнөх 4 нь МУ иргэний харья########тай байхдаа аварга болсон.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button