СПОРТ

Хакүхо NHK-д ярилцлага өгөхдөө аавынхаа олимпийн мөнгөн медалийг зүүжээ

Хөдөлмөрийн баатар, их аварга Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд өчигдөр түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртсэн билээ. Тэрбээр энэ сарын башёг аавдаа зориулснаа хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолж байсан. Аавдаа зориулсан башёдоо өвдөг шороодолгүй түрүүлснээр нь бахархаж буй хүн олон.

Хакүхо М.Даваажаргалын аав нь Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат гэдгийг хүн бүхэн мэднэ. Ж.Мөнхбат аварга 1968 оны Мехикогийн олимпоос мөнгөн медаль хүртэн, олимпийн дэвжээнд үзүүрлэсэн Монголын анхны тамирчин болсон юм.

Ж.Мөнхбат: Өнөөгийн бөхчүүд их жинтэй, мэх муутай, хувхай төлөгнүүд болж

Хакүхо 45 дахь түрүүгээ хүртсэнийхээ дараа NHK телевизэд ярилцлага өгөхдөө аавынхаа олимпийн мөнгөн медалийг зүүгээд оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Энэ бөхчүүд хэзээ том болно доо, цаанаа л нэг хүнд эрхэлсэн, илүү зүйл нэхсэн аархсан нөхдүүд байх юм. Олимпийн аварга маань ч гэсэн я####аа даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button