ТАНИЛЦ: Хамгийн ӨНДӨР ОРЛОГОТОЙ таван гишүүн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ.УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй гишүүдийн мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
Хамгийн ӨНДӨР ОРЛОГОТОЙ гишүүдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүн тэргүүлж байгаа бол БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа нар жагсаж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрээр өнгөрсөн онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 18.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 16 байгууламж эзэмшдэг байна. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 1685 болон 2217м2 газраа 499 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлжээ. Д.Өнөрболор гишүүн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (5 хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг аж.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Тэрээр өнгөрсөн онд 8.3 тэрбум, гэр бүл нь 281 мянган төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Тэрбумаар үнэлэгдэх орон сууц барилга байгууламжтай. 1.6 тэрбумын үнэт эдлэл, 300 саяын тээврийн хэрэгсэл, 673 саяын хадгаламжтай, 100 саяын зээлтэй, 10.5 тэрбумын авлагатай хэмээн мэдүүлсэн байна.
Шадар сайд С.Амарсайхан: Шадар сайд өөрөө 1.8 тэрбум, гэр бүл нь 73 сая төгрөгийн орлого олжээ. Тэрээр 10.7 тэрбумаар үнэлэгдэх орон сууц үл хөдлөх хөрөнгөтэй, 202 саяын машинтай, 225 саяын үнэт эдлэлтэй, 100 саяын зээлтэй, 3 гаруй тэрбумын авлагатай хэмээн мэдүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Тэрээр өнгөрсөн онд өөрөө 35 сая, гэр бүл нь 4.8 тэрбумын орлого олжээ. 1 тэрбумын орон сууцтай, 6.4 тэрбумын хадгаламжтай, 2 тэрбумын авлагатай, 410 саяын зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ховд аймгаас сонгогдсон тэрбээр өнгөрсөн онд 4.5 тэрбум, гэр бүл нь 1.6 тэрбумын орлого олжээ. Тэрээр 4.2 тэрбумаар үнэлэгдэх орон сууц үл хөдлөх хөрөнгөтэй, 952 саяын машинтай, 816 саяын малтай, 890 саяын үнэт эдлэлтэй, 1.3 тэрбумын хадгаламжтай,105 саяын зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баян хүнд монголчууд дургүй
Ajil hiigeed hiigeed undiihgyi iym.hereg alga.