УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын дайн: “Их зүйлд санаархвал ИНГЭНЭ”

Би намын даргаа авмаар байна” гэж Бага хурлын өмнө хөшигний ард ярьж суусан Г.Занданшатарыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хоршил чангахан мөргөж эхэллээ. Бүр нэг хийх гэснээ хийдэг нь тэдний онцлог гэлтэй.

Г.Занданшатарын сайхан муухай, хамаг ажлыг нь зохицуулдаг байсан гэгддэг хөрөнгөжсөн генерал С.Ганбатыг нь хүртэл бариад хорьчихов. Хуулийнхан дундаа алдартай Сийлээ Ганбатын гэрээс тагнаж, чагнах зориулалт бүхий төхөөрөмжүүд олдсон нь Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэгдсэн ТЕГ-ын дарга Б.Гэрэлийн асуудалтай ч сэжим холбогдож мэдэхээр. Тийм ноцтой нюанс юм.

Нөгөө талд Замын-Үүдийн баривчилгааг бараг зэрэгцүүлж хийлээ. Нэг дор арваад албан тушаалтан саатуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Замын-үүдийн авлигын мафитай тэмцэнэ” гэж ил тод зарлав. Яахав, “Эрдэнэт үйлдвэр”-т Л.Оюун-Эрдэнэ баахан шалгалтынхантай хамт очиж, Г.Занданшатар Салхитын мөнгөний орд дээрх ажиллагааг удирдсан шиг попдуу л арга хэмжээ.

Арга хэрэгсэл нь ийм байлаа ч С.Батболдын хүн Б.Асралт, Т.Бадамжунай тэргүүтнийг даган гүйгч Т.Гантулга нарын Гааль, мэргэжлийн хяналт тойрсон сүлжээг тасалж л байвал олон нийтэд ашиг тустай. Замын-Үүд дээр авлигын асуудал ил цагаандаа гарчхаад байхад ах нарынх нь хүмүүс үүнийг улам өөгшүүлээд байхаар залуу улстөрчид тэдний алдаан дээр ингэж тоглов.

Чухам иймдээ л МАН жаахан хөгширч, намдаа удсан хэдээ далайн давалгаа мэт эрэг дээрээ гаргаад шидчихдэг замналаар түүхээ бүтээж ирсэн. Танхим дотроо Л.Оюун-Эрдэнэ түших гол хүнээ Х.Нямбаатарыг болгосон нь ч учиртай. Ажилдаа шатаад, урагшлуулж чадах ганц шартайвтар нь тэр учраас.

Энэ үйлдлээрээ тэд “Намраас засгийг тань унагаана. Хэд хэдэн сайдын суудал авна” гэсэн ах нартаа “Бид амархан дийлдэхгүй” гэх мессижээ өгч буй.

Цаашлаад өнгөрсөн хугацаанд төрийн бүх албанд өөрийн хүмүүсээ баруун солгойгүй томилж, бүр хар хорын ард чимээгүй хожсоор ирсэн Г.Занданшатарыг энгийн гишүүний суудалд нь тавина гэдгээ ч тэд далдуур зарлаж чадав. Парламентад өндөр нөлөөтэй буй аймгийн засаг дарга нарын фракци, тэр дундаа Өвөрхангайн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын бие төлөөний хүн С.Отгонсүхийг Замын-Үүд рүү явуулчихав. Энэ бол спикерийн суудлаас жийгдсэн Д.Тогтохсүрэнгийн талын хүнийг Зам-Үүд дээр аваачиж байгаад, өмнөх багийн булхайг хярваслуулна л гэсэн үг.

ТЭМДЭГЛЭЛ: Хүрд ингэж эргэж эхэллээ. Ер нь л “Их зүйлд санаархвал ингэнэ” гэдэг мессижийг МАН-ын залуус ах нартаа өгч эхэлж буй нь энэ. ҮАБЗ дээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөгөөр дундын холбогч болж, хамаг бүхэнд инээж байгаад л хожлын нүүдэл хийсээр ирсэн Г.Занданшатарыг тэд хамгийн эхэнд онилжээ. Ах нартаа ч сануулга өгч.

Түүхэн эргүүлгийн энэ он цаг бүр эзэнтэй. Эргээд эздүүд арчуулж, дахин сэргэн мандаж, бүр сэхэхээргүй шингэн одох нь ч бий. Сошиал эрчимд хөвсөн энэ он цагуудад хэдэн жилийн дараа төрийн эрх мэдлийг чухам ямар бүлэглэл атгаж байхыг тааж хэлэхэд хэцүүхэн мэт. Ямартай ч яг өнөөдрийг 1970, 80 оныхон хамтатган базахаар улайрч эхэллээ. Суурьтайхан бодож байгаад ултайхан хөдөлдөг 50, 60 оныхон басхүү тэднийг зүгээр хараад суухгүй нь машид тодорхой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ичигч иргэх
Ичигч иргэх
2021-07-20 08:28

Авилгатай тэмцэж, шударга ёс тогтвол улс орон хөгжинө. Сонин муухай царайтай Занданшатар Хадг�##�мж банкны мөнгөөр мөрийтэй тоглож 14 тэрбум төг - н хохирол учруулсан гээд бсан биз дээ.
Оюунэрдэнэ мундаг бна. Хүннүгээс улбаатай, Чингис хааныхаа байгуулсан ард иргэдээ амга�##�сан шударга нийгмийг тогтоож улс шиг улс болж Монголоо мандуулахыг хүсье.

Үнэн
Үнэн
2021-07-20 08:35

Занданшатар бол бохир хүн. Багатэнгэрийн аманд хүчиндэгч Анандбазараас тэрбумын хаусыг авч байсан түүний төө зайгүй анд. Газрын наймаачин Мие Энхболдтой дотны найз. 60 тэрбумын хэргийг булзааруулж, Лүндээжанцан мэтийн авилгач, худ�##�ч хуульчдаар өөрийгөө тойруулсан. Одоо �######�ах цаг нь болсон.

Зочин
Зочин
2021-07-20 08:37

“Би намын даргаа авмаар байна” гэхээр чинь аргагүй ш тээ

Зочин
Зочин
2021-07-20 08:45

энэ 2 мянга �##��##�цаад яахав дээ

Ширнэн
Ширнэн
2021-07-20 08:46

хүүк ах нь болгооод өгнө биз

Zochin
Zochin
2021-07-20 09:16

Ene 2 khoyulaa archaagyi khymyys. Mekht mekhendee gedeg l bolokh bz dee. Taarsan taar shuudainuud shyy dee.

Дорж
Дорж
2021-07-20 10:31

З�##�уу хүмүүстйг нь дэмжиж байна өө

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-20 12:00

зөв дэмжиж байна одоо хууччуул идээд сууж байдаг цаг байхгүй болсон шинэ үе эхэлж байна бид нар тэд идчихсэн байна одоо болимоор юмаа гэж ярьж суудаг цаг биш болсон

ZOCHIN
ZOCHIN
2021-07-20 12:06

Занданшатар нь ганц монгол удмын хүн юм

Зочин
Зочин
2021-07-20 12:51

Занданшатар юу хийсэн юм бэ? Нэг л их �##�бан туша�##� мөрөөдөж, эргүүтсэн нөхөр! Бас болоогүй хорчин! Юу ч чадахгүй байж олдсон эд хөрөнгөндөө т�##�архаж суу!

Зочин
Зочин
2021-07-20 13:45

Занданшатар шаампар шоронд явж жангаа идвэл таарна

монгол
монгол
2021-07-20 13:46

жэнхэн нь хорчин холуур мөлхөж бга аюурсайхан гэж хөшөгний ард суудлаа эзлээд сууж бна 3-н жилийн дараа ерөнхийлэгч болож мэднэ дэ багш сайтай хүн

Зочин
Зочин
2021-07-20 13:53

Монголын дайсан болох нүглийн тулам болсон та нар минь хоорондоо �##��##�цах нь монгол улс мандах эхлэл юм.

Зочин
Зочин
2021-07-20 14:59

Хэнтийн эцэггүй өссөн жа�##�ууд түгжилийн суганы үс хийж МАНгар намыг самарлаа хихихихи

Zochin
Zochin
2021-07-20 16:00

Bitgii erguuteed baitsgaa dagznuudaa. Ene Otgonsuhed yamar hamaatain. mongold neg nutag usnihan ter chigeereel baigaa bizdee. Harin ch Togtohsuren Chinzorig ner tsewer eldew horond orood baidaggui ulsuud. Noyn nuruutai tulhtai uls torchid. Bitgi neeh jijig ambiits gargaj teneg ulstorjij bai. Negmuu zamin uudin dargad henigch tomilson ch yadiin surjigneed l neeh l ulstorjihin teneg garuud chin

Dugnegch
Dugnegch
2021-07-23 23:08

Zov unelelt dugnelt ogch, goliig n olj bichjee

zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:22

I appreciate, cause I found just what I was looking for. You've ended my four day long hunt! God Bless you man. Have a great day. Bye

Холбоотой мэдээ

Back to top button