Цагаан захтнуудыг ХОРЬСОН дүр үзүүлээд бүгдийг нь СУЛЛАВ

Төрд өндөр албан тушаал хашиж байсан, нэр нөлөө бүхий цагаан захтнууд 2020 онд хуйгаараа “ачигдаж”, тун ч барцадтай жилийг туулсан. Гэвчиг тэрхүү барцадтай жил нь ганцхан жил үргэлжлээд бүгд шахуу нар харчихлаа.
Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэглэсэн “сценар”-ын дагуу бүгдийг нь хорьсон дүр үзүүлээд суллав.
Түүнчлэн эрх баригч нам 100 жилийн ойдоо зориулж, Өршөөлийн хууль батална гэж ярьсаар хаврын чуулганы сүүлийн долоо хоногт гялалзуулан батлаад Х.Баттулгатай хүч хавсарчихсан нь тэр. Наанаа бол өршөөлийн хуулиараа цөөн тооны цагаан захтнуудаа суллаж, авлига, албан тушаалтны хэргийг өршөөхгүй байх хувилбар дээр тогтоцгоосон. Угаасаа ч эл хуулиндаа хамааралгүйгээр ялтан цагаан захтнуудаа суллаад дууссантай ч холбоотой.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын асан Б.Ундармаа, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Гантулга, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, 60 тэрбумын хэргээр ял авсан Ц.Сандуй нарын хүмүүс ээлж дарааллан суллагдаж наранд гарсан. Тухайлахад, ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар аавын хаалга татсан Г.Солтан нарт Ерөнхийлөгч асан Х.Баттулга “уучлал” үзүүлчихсэн. Нөгөөх нь цахим орчинд өөрийгөө цагаадсан мэтээр баахан шоудсан. Тэр ч байтугай хүн амины гэмт хэрэгтэн Б.Махбалыг биеэр эдлэх ялаас ч хөнгөлсөн муйхар энэрэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гарсан байдаг юм.
Тэдний араас Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баяр нар суллагдсан. Одоо М.Энхсайханд уучлал үзүүлэх асуудлыг намынхан нь удаа дараа тавьж буй.
Ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон МАН-ынхны хүч хавсарсан хамтралын ард Монголд цагаан захтан ял эдэлсэн болчихоод суллагдсан нь түүх болон үлдэх нь даанч харамсалтай...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ чинь л монголын улс төр шүү дээ
харин тиймээ өршөөл үзүүлээд суллаад тэгээд дараа нь хар жагса�##�танд орох байлгүй дээ
Tegdeg l bhgui yu zevuun novshnuud jiriin irgediig ysii ni tsaital suulgaj bgaa daa
МАНАН-ын тоглоом үргэлжилж байна шүү дээ. Шүүгч нар бүрэн солигдоогүй байгаа шүү дээ.
Ийм ёс зүйгүй улс төрчид хэрэггүй. Гэмт хэрэгтнүүд улс орноо хөгжүүлэхгүй. Амин хувиа бодсон өөдгүй хүмүүс
jujig naasan
MONGOL SHUUH ZASAGLALIIG UNDESEER NI TASTAJ SOLIHGUI BOL MUUDAJ UMHIIRSUN GAZAR UDAJ BNA.
Hulgach luivarchid urvagchidaa yaj ch chaddagui mongoliin tur bolon shuuh zasaglaliin emgenel ym daa. Ichmeer ym. Iim shiidver gargaj bgaa mongol ulsiin shuuh shinechilegdeh uu?
Жинхэнэ хулгайч луйварчид шийтгэгдэхгүй байна. Төмөр замаа бариулахгүй гацааж 10 млрд доллар олох боломж �##�дсан
Хүрэлсүх ёрөнхийлэгчөө энэ юу болж байнаа. Ард түмэн таныг үнэнч шийдэмгий, шударга хүн гэж дэмжин сонгосон шүү. Хаа байна, ард түмний итгэл авч гарч ирэнгүүтээ зангаа хувирган луйвирчдыг суллаад байдаг чинь юу болж байнаа??? Таньд яаж итгэх болж байна. ??? Ядарсан ард түмнээрээ их тохуурхаж болохгүй шүү
Өмнөх ерөнхийлөгч нарын үед ерөнхий сайд байсан, сайд байсан хүнийг шоронд хийж байсныг санахгүй юм.
Жишээ нь С. Баяр �##�уурчин хулгайч элчин сайдын суудлаар шагнуулж байлаа.
Баттулгын үед цөөхөн жилээр ч болсон олон хулгайчийг яллаж, шоронд суулгаж чадсан. Сулласан, ялыг нь хөнгөлсөн асуудлыг Хүрэлсүхээс асуусан нь дээр!
Сэтгүүлч хоригдсон дүр үзүүлээд тэд нар шиг ганц хоёр жил шоронд сууж үзэх юм уу?
МАНАН-ын тоглоом үргэлжилж байна шүү дээ. Шүүгч нар бүрэн солигдоогүй байгаа шүү дээ.
Монголчууд авилгaлд идэгдсэн шүүгчдээ яаж ч чадахгүй байгаа болохоор тэд инээгээд л баячуудыг суллаж байна.
Хүн амины хэрэгтэй МАН -ын гишүүн Махб�##�ын хувьд нам нь 100 жилийн ойгоороо бүрэмсэн цагаатган суллах магадл�##� өндөр байсан учраас хорих хугааны 20 %-ийн хөнгөлтийн өршөөл эдлүүлсэн юм. Нэг ялтанд хоёр дахиж өршөөл үзүүлж болдоггүй учир ийм арга хэмжээ авсан юм. Хэрэв энэ арга хэмжээг аваагүй бол Хүрэлсүх Махб�##�ыг бүрэмсэн суллаж өршөөл үзүүлэх байлаа.
harin tegchlee.