Үс засуулвал эрхтэн хурц болно
БИЛГИЙН ТООЛЛЫН 11
2021.07.20 / МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 05.14-20.43
Суудал: Шороо
Аргын тооллын 7 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 11, Онгоц одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.