НийгмийнУЛС ТӨР

ОХУ ирэх сард АИ95, АИ98-ын нийлүүлэлтийг ХЯЗГААРЛАЖ, намраас нийтэд нь экспортоо БАГАСГАНА

“ОХУ-ын зүгээс монголд нийлүүлдэг шатахууны хэмжээгээ ирэх сараас багасгаж, хязгаарлалтын горимд шилжүүлнэ” гэдгээ мэдэгдсэн талаар хөшигний ард яригдаж буй.

Хэрвээ уг мэдээлэл үнэн бол, яг тариа хураах цагаар дотоодын шатахууны нөөц хомсдолд орж, хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний үнэд хүчтэй савлагаа үүсгэх бодит эрсдэлтэй юм. Тиймээс уг асуудлыг магадлах хүрээнд доорх мэдээллийг бэлтгэв.

БИЧИГ: ОХУ ШАТАХУУНЫ ЭКСПОРТОД ТҮР ХОРИГ ТАВИХ ЖУРАМ БОЛОВСРУУЛНА

ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас “Тус улс шатахууны экспортдоо түр хориг тавих чигтэй байна” гэх мэдээллийг өнгөрөгч саруудад салбар яам руу өгч байжээ. Үүнтэй холбогдуулан, 2021.06.25-ны өдөр АМГТГ-аас шатахуун импортлогч компаниудад “Богино хугацаанд шатахууны нөөцөө нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээл юу байна” гэх агуулгаар албан бичиг илгээжээ.

Өөрөөр хэлбэл, тариа ногоо хурааж, сургууль цэцэрлэг цуглах улирлын онцлог үеэр жижиглэнгийн борлуулалт дээр нөөц дуусах, хангамж тасалдах эрсдэл бийг АМГТГ, салбар яамныхан нэлээд эрт мэдсэн байна.

ОХУ-ЫН ДОТООДЫН МЭДЭЭ: ЭКСПОРТДОО ХЯЗГААР ТАВЬЯ ЭСВЭЛ ТАТВАРАА НЭМЬЕ

“РИА Новости” мэдээллийн агентлаг 2021.07.03-ний өдөр,

ОХУ бензин гадагш нь экспортлохыг түр хугацаагаар хориглох магадлалтай болоод буйг онцолж, ийм арга хэмжээ авахыг ОХУ-ын Шадар сайд Александр Новак Эрчим Хүчний Яаманд үүрэг болгосон гэж дурджээ.

Уг шийдвэр нь, нэг талаас газрын тос боловсруулах салбар нэгжүүдэд нэлээдгүй хор хохирол учруулах, хэрэглэгчээ алдах эрсдэлтэй. Тиймээс экспортын хэмжээг хязгаарлахын оронд татварыг нь нэмэх хэрэгтэй гэж шинжээчид дүгнэснийг иш татжээ.

Нөгөө талд экспортын хязгаарлалт хийснээр үнийг тогтворжуулах юм. Ингэснээр дотоодын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлнэ гэж үзэх хандлага ч байгаа аж.

РОСНЕФТИЙН НИЙЛҮҮЛЭЛТ МАНАЙД ШОК ӨГӨХ ҮНДЭСЛЭЛТЭЙ, ҮНДЭСЛЭЛГҮЙ

Манай улс жил бүр шатахууны импортод 1.2 тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Энэ нь дотоодын 20 гаруй шатахуун импортлогч компаниудаас гарч буй нийт дүн юм. Эл валютын урсгалын дийлэнх ОХУ-ын Роснефть рүү ордог билээ. Тэгэхээр Оросууд шатахууны нийлүүлэлтдээ түр хориг тавьбал манайх Казахстан, Белерусь шиг хөнгөлөлт эдлэхгүй, шуудхан хатуу хоригт нь орно гэсэн үг.

Эдийн засгийн бодит нөхцөл байдал ийм хэдий ч улстөр талаасаа Оросууд манайд ийм эдийн засгийн шок үзүүлэхгүй. Тэглээ ч Роснефть манай улсын нийлүүлэлтийг багасгах нь тэднийд ямар ч нөлөө үзүүлэхгүй, жижиг дүн гэх таамаглал байна.

Хамгийн бодитой нь, Оросууд шатахууны экспортдоо хязгаарлалт тавих л юм бол манайх ямар ч арын хаалгагүйгээр шууд эл орнуудад багтах нь тодорхой юм.

ЗАРИМ ШТС-УУД ШАТАХУУН ОЛГОЛТДОО ХЯЗГААРЛАЛТ ТАВЬЖ ЭХЭЛСЭН НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ

Наадмын их амралтын өдрүүдэд орон нутгуудад АИ92 шатахууны тасалдал ихээр үүссэн. Ихэнх сумдын шатахуун дуусч, аялагчид аймаг дамнан түлшээ цэнэглэхээр давхисан нь ч бий. Мөнхүү нийслэлд хүртэл зарим ШТС-ууд АИ92 -ын худалдан авалтын дүнд хязгаар тавьж буй.

Одоогоор лагерын бүс дэх зарим ШТС-уудад оройн цагаар АИ92-ын нөөц дууссан байдалтай байх болсон. Үүнийг АМГТГ-аас яаралтай зохицуулах арга хэмжээ авч, импортлогчдод ажлаа жигдлэхийг үүрэг болгосон гэх тайлбар өгөв. Өөрөөр хэлбэл, өнөөгийн тасалдал нь дээрх түр журамтай холбоогүй байна.

АМГТГ: ИРЭХ САРД ОХУ АИ95, АИ98 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ХЯЗГААРЛАНА

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,

ОХУ шатахууны экспортын түр журам намраас батлахаар ярилцаж байгаа нь үнэн. Бид ирэх сард ОХУ-д ажиллаж, Роснефттэй энэ асуудлаар уулзалт хийхээр ажиллаж байна. Экспортын татварыг бол хурдан хугацаанд нэмчих эрсдэл байхгүй. Гол нь ОХУ дотооддоо хэрэглэдэг К5 буюу евро төрлийн шатахууны экспортыг түр хязгаарлахаар ярьж байгаа. Манай улс К2 төрлийн шатахуун татдаг. Тиймээс хязгаарлалтад орохгүй болов уу гэсэн хүлээлттэй байна.

Харин ирэх сард ОХУ-ын зүгээс АИ95, АИ98 шатахууны нийлүүлэлтээ хязгаарлана гэсэн. Уг нийлүүлэлтийн орон зайг бид урьдчилан татах, БНХАУ-аас татах импортоо нэмэгдүүлэх зэргээр зохицуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна

ТӨГСГӨЛД НЬ: ОХУ дотооддоо өргөн хэрэглээний барааны үнийг тогвортой барихын тулд евро төрлийн шатахууны экспортдоо хязгаарлалт тавих нь ерөнхийдөө тодорхой болжээ. Хэрвээ уг журам батлагдвал манай хэрэглэдэг К2 /АИ92/ төрлийн шатахуун хязгаарлалтад орох уу гэдэг нь тодорхойгүй байна.

Харин ирэх сард АИ95, АИ98 шатахууны нийлүүлэлтээ оросууд хязгаарлах нь нэгэнт тодорхой болжээ. АМГТГ-аас өгч буй мэдээллээр одоогоор манай улс хэвийн түвшинд шатахууны нөөцтэй байгаа ч намрын ид ажлын үеэр ямар ч эрсдэл ирэхэд яг таг базаасан нөөц төлөвлөгөө алга байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
2021-07-21 08:09

Манай монгол яана даа

Зочин
Зочин
2021-07-21 08:21

Дэлхий дээр ганцаараа байгаа юм шиг. Болоогүй дээр нь дэлхийд байхгүй баялагтай юм шиг солиорцгоогоод байдаг. Суд�##�гаа муд�##�гаа хэрэггүй ч гэх шиг үлгэр зохиогоод нөгөөхөд нь хүмүүс итгээл наачихнаа. Ийм улсууд хамаг юмны дээр гарчихаад байхад аргаггүй шүү дээ. Энэ 2 том улсын дунд тэсэж үлдэхэд олон улсын дэмжлэг хэрэгтэй юмсан. Даанч манайхан гадны хулгайч нар гээд хөрөнгө оруулагчдаа хөөгөөд гаргачихсан. Яана даа.

Зочин
Зочин
2021-07-21 08:51

Яг тулахаар Оросууд манайхыг огт харж үздэггүй. Шууд хязгаарл�##�тдаа оруулна. Харж л байгаарай.

Зочин
Зочин
2021-07-21 09:22

Orosuud ygaad.ingej mglchuudad muu handdag yum?buur gomdchihloo.

Зочин
Зочин
2021-07-21 09:32

Оросууд монголчуудад муу хандаад дээрэлхээд байгаа юм байхгүй монголчууд авилг�##�даа хамаг боломжоо чөдрөлсөн учраас л шок үүсгэхгээд байна

Зочин
Зочин
2021-07-21 11:15

Оросын ард түмэн энд хамаагүй лдээ. Путлэр тэргүүтнүүдийн хандлага.

Зочин
Зочин
2021-07-21 17:36

Harj uzeh yostoi yu?

Зочин
Зочин
2021-07-22 15:18

БЕНЗИНГҮЙ ЗОГСВОЛ МОРИН ТЭРГЭЭРЭЭ БАРАА ТАВААРАА ЗӨӨНӨ ДӨӨ

Зочин
Зочин
2021-07-22 16:01

Оросын нефтийн баячуудад экспортлох нь дотооддоо зарснаас ашигтай байдаг тул Засгийн газар нь бензиний үнэ өсөж барааны үнэ өсөж иргэдийн амьдр�##�д муугаар нөлөөлэө гэж сэргийлэх арга хэмжээ авчээ. Ард түмнээ бодож харин манай шатахууны баячууд, хүнсний үнэ хөөрөгдөгчид монголчуудаа боддог уу?

хэцүү монгол
хэцүү монгол
2021-07-23 10:14

новшийн хулгай батган хамарт ховдгийн гай очирбатын гайгаар өөрсдийн нефтээ хямд үнээр хятадруу зөөчөөд өөрсдөө гаднаас өндөр үнээр худ�##�даж авчихаад сошил-р ам ур�##�дан хэрэлдэж цэцэрхэж суудаг ийм тэнэг улс манайхаас өөр дэлхийд байхгүй л дээ...

Зочин
Зочин
2021-07-25 07:51

Өөрсдөө ёстой гүрийж бгаад шатахууны үйлдвэртэй болохгүй бол байнга ийм дарамтанд байх нь тодорхой шүү дээ. Үнэтэй ч хамаагүй өөрийн юм гэдэг сайхан. Бид л ах гэж явдаг болохоос, ах ах биш болоод удаж буй бололтой. Вакцинаас харахад л энэ нь тодорхой болно. Бид яадаг билээ. Орост нэг таагүй юм болонгуут дүү нь туслах ёстой гэж л хүлээж авдаг. Даан ч бид ядуу буурай, өгсөн юм маань хэчнээн сэтгэл шингэсэн ч маш бага учир Орос огт тоодоггүй бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button