УЛС ТӨР

Нам, засгаа атгачихлаа, одоо ТӨРД ҮҮРЛЭСЭН ШИМЭГЧДЭЭ цэвэрлэнэ үү, Л.Оюун-Эрдэнэ ээ

Намд зүтгэснийхээ төлөө албан тушаалаар шагнуулсан, эрх мэдэл хүртсэн шахааны “гарууд” төрд өт шиг үүрлэчихсэн. Бүр өмхийрчихсөн. Төрийн албанд үүрлэсэн ЖДҮХС-ийн зээл авагч томчуул, гэмт хэрэгтнүүд, авлигачидтай, юу ч хийхгүй байж байгууллагын тамга атгагч нөхдүүдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр явуулж чадах уу. Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг жаахан ч атугай итгэл найдварыг тэр төрүүлээд буй.

Тодруулбал, тэрбээр ажлаа авуутаа Н.Багабандийг чөлөөлнө гэж дуугарсан. Мөн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг “ажлаа өг” гэж ил хэлсэн.

Хална, солино гэж зоригтой дуугардаг ч нөгөөдүүл нь ажлаа өгөхгүй байсан нь учиртай. Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ “намын дарга биш” учир “улстөрийн эрх мэдэл нь хүрэлцэхгүй” байсан үе бий. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн хамгаалалт дорх хүмүүс учир ах данзан нь өөрийн хүмүүсийн ажлыг нь амархан өгүүлчихгүй байгаа.

Тиймээс ч Ерөнхий сайд авлигын эсрэг ажлын хэсэг гэх том бүтэц байгуулж, ондоо замаар хөдлөхөөс ч өөр аргагүй байгаа бололтой. Намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх статустай. Хэдий тийм ч улстөрийн болоод захиргааны эрх мэдэл, хүч чадал нь байгаа тул нам болоод төр доторх цэвэрлэгээг хийж өөрийнхөө имиджийг бүрдүүлээд явах л хэрэгтэй. Нам, засгаа авчихсан байхад халаа сэлгээ явуулахад эрх мэдэл нь бүрэн хүрнэ гэсэн үг.


Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд толгойг нь илж болохгүй, төрөөс явуулах учиртай хэд хэдэн хүн байгааг сануулж байна. Тэд хэний хэн гэгддэг, ямар хүмүүс вэ гэдгийг товч өгүүлье. Эл жагсаалтад төрийн өмчит газрын хурган дарга нар хамгийн их хамааралтай. Энэхүү жагсаалтыг:

Ерөнхийлөгч асан Н.БАГАБАНДИ тэргүүлнэ. Монгол Улсыг хоёронтоо толгойлсон. Төрийн тэргүүний сэнтийгээс буунгуутаа Оюутолгойн ТУЗ-д сууж насаараа шахуу сул цалин авч, баяжсан. Харагдах байдлаасаа бол жирвийсэн сахалтай, жимбийсэн царайтай, титэм үг тэрлэдэг, сүрхий “дипломатч” эрхэм. Цаанаа бол Монголын хамаг л өнгөтэй өөдтэй “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” зэрэг компаниуд дээр сандайлаад суучихсан ийм нэг хүн бий. Монголын баялгийн сан энэ хүний үед огтоос хөдлөөгүй. Үүний цаана үл гүйцэлдэж дуусах ахуйн асар их шунал л бий. Улстөрөөс уул уурхай руу гар сарвайсан шуналтай өвгөчүүл болон хувирдгийн тод жишээ болж яваа билээ, тэр.

ГЕГ-ын дарга Б.АСРАЛТ: Сү.Батболдын хүн хэмээн элдэв хоёроороо дуудуулж олноо танигдсан. Энэ нь ч үнэн. Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяатай тун ойрын хамаатан дүү нь. Эл албан тушаалд ямар ч шалгаруулалтгүйгээр томилогдож, хууль бус үйлдлүүдэд нэр холбогддог ч  хариуцлага хүлээлгүй өдий хүрч ирсэн. Хил гаалийн асуудал дээр зөвхөн эрх ашигтай л ханддаг гэгддэг. Ялангуяа томоохон улс төрчидтэй холбоотой эрх ашиг, илтэд тэдний бизнесийг хамгаалах чиглэлээр ажилладаг нюанс зэрэг нь хөшигний ард, урд яригддаг.

МХЕГ-ын дарга ГАНТУЛГА: МХЕГ-ын дарга Т.Гантулга ковидын түр хуулийг далимдуулж, сонгон шалгаруулалтгүйгээр энэ албанд томилогдсон нэгэн. Гацууртын Б.Чинбаттай нэг анги, цагтаа олон тендер, зээлийн асуудлыг зохицуулж, авлига гээчийг цэцэглүүлэхэд зүй ёсоор оролцсон гэгддэг. Төрийн тэргүүнээс эхлээд Т.Бадамжунайн итгэлийг яаж ийгээд олж чаддаг.

МАН-ын хэлтсийн дарга Н.ЭНХБААТАР: “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан тэрбээр “Содмонгол”-оос 500 сая төгрөгийн хахууль авч байгаад сүр дуулиантайгаар АТГ-аас саатуулагдсан. Түүнд хариуцлага тооцох нь бүү хэл У.Хүрэлсүх давуулан шагнасан. МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Аавынд суух нь битгий хэл МАН-ын бодлого тодорхойлогч болон гарч ирсэн.

МИАТ” ТӨХК-ийн дотоод аудитор Д.ЦАГААНХҮҮ: МАН-ын үед ажил албан тушаалтай байж, үргэлж дэвшиж ирсэн хэд хэдэн хүн бий. Түүний нэг нь Д.Цагаанхүү. Оймсчдын сайн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр МХЕГ-ын даргаар томилогдож байсан. Харин одоо мөн л намын тохироогоор “МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор ажиллаж буй, даргын суудлаас ховхордоггүй нэгэн. Авлига авсан оймсчдыг шууд удирдлагаар хангаж байсан дарга нь. Тэдний авлига авах замаар олгож байсан зөвшөөрлүүдэд эцсийн байдлаар гарын үсэг зурдаг эрх мэдэл бүхий этгээд байсан хэдий ч хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдсээр өдий хүрч ирсэн юм. ЗГХЭГ-ын дэд даргаар томилох тохироо хийгдсэн ч Л.Оюун-Эрдэнэ дэмжээгүй тул “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захиралд лоббидсон ч нааштай шийдэгдээгүй тул эцэстээ энэ албан тушаалд томилогдсон байдаг.

ИНЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН: Хэн ч халдаж чадахгүй У.Хүрэлсүхийн хүмүүсийн нэг. ИНЕГ-т ирсэн цагаасаа хууль бус асуудалд нэр холбогдож ирсэн. Тодорхой хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлж байв. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

АМГТГ-ын Х.ХЭРЛЭН: “Кадастр”-ын Хэрлэн гэдгээрээ салбартаа танигдсан тэрбээр АМХЭГ-т Кадастрын албаны
даргаар ажиллаж байхдаа лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэлцсэн” нэгэн. МАН-ын засгийн үед албан тушаалаас буудаггүй түүний талаар сайн гэхээсээ саар мэдээлэл их.

Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.БАДАМСҮРЭН: Саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн толгойд эрх баригчид жинхэнэ өөрийн гар хөлөө тавьсаар ирсэн. Х.Бадамсүрэнгийн гал хамгаалагч Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат нар. Түүнийг эл албан тушаалд үлдээхийн тулд хэд хэдэн нууц уулзалтыг У.Хүрэлсүхтэй хийж байсан.

ТӨБЗГ-ын дарга Б.ЦЭНГЭЛ: У.Хүрэлсүхийн найз гэх тодотгол түүнийг хамгийн түрүүнд дагадаг. Дарханд нэр дэвших мөрөөдөлтэй явсан ч жийгдэж, төрийн өмчийн газар хурган даргын албан тушаалаар шагнуулсан.

ШШГЕГ-ын дарга Г.ЗАГДЖАВ: Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч. МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн хэмээгддэг ч, эл албан тушаалд томилогдонгуутаа хурандаа цолоо сэргээлгэсэн. Албан тушаалын хувьд ч, алдар цолны хувьд ч МАН-ын үед өнгөтэй өөдтэй яваа хурган дарга нарын нэг.

ТАЗ-ын дарга Б.БААТАРЗОРИГ: Төрийн ажлын хурдасгуурыг бий болгох ийм чухал газрууд дээр ажил явуулдаггүй, намын дарга нарын эрх ашгийн төлөө ажилладаг хүмүүс томилогдсоны нэг нь Б.Баатарзориг. Тэрбээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Засгийн газрын тэргүүн, спикер гэхчлэн томчуудын удирдлагаар хөдөлдөг. Удирдаж буй байгууллагаа “амьгүй” болгосон “амьгүй” дарга. Төрийн албаны томилгоонууд түүний ахалж буй ТАЗ дээр биш МАН-ын генсек, сайд, гишүүдийн шахалтаар спикер, ЗГХЭГ, Засгийн газрын өрөөнд л явагддаг байх жишээтэй.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУГАН ДООРХ ЖДҮЧИД-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тангараг өргөхдөө “Намын нэр хүндийг унагаж, авлигын хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүй. Амиа алдахаас айхгүй тэмцэнэ” хэмээн мэдэгдж байсан. Гэвч тэр муу хар түүхтэй гэсэн ойр дотны хүмүүсээ өөрөөсөө холдуулахгүй албан тушаадтай байлгаж дагуулсаар яваа. Энэ байдал нь түүнийг худалч нэртэйгээр өчнөөн муухай харагдуулж ирсэн билээ. Цэвэрлэгээ хийчихмээр хүн түүний ойр тойронд олон. Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй ЖДҮЧИН тодотголтой хэдэн нөхөд нь бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн институтад нөлөөлж чадахгүй учир яах ч аргагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-07-21 08:10

Олны үг ортой гэж,

А
А
2021-07-21 08:20

Ямар тэнэг юм бэ? Эд нарыг авч үлдэх гэж л наадахыг чинь тавьсан ш тээ.

Хална гэж худлаа
Хална гэж худлаа
2021-07-21 09:09

Мангарууд энэ хэдийг л ажилтай байлгахын тулд мандаж байгаа. Цагаанхүү жишээ нь болих хэрнгтэй. Хүрэлсүхийн юу ч хийдэггүй авлигач найзуудаар төр дутахгүй

Зочин
Зочин
2021-07-21 10:13

Хүүк ч дандаа худлаа ярьсан даа. ОЮук одоо чадах болуу харан бж л больё

Хал
Хал
2021-07-21 10:22

Баатарзоригийг х�##�аач

Уншигч
Уншигч
2021-07-21 10:32

Эднийх сайн анзаарагч

Хийвэл бүү ай. Төр
Хийвэл бүү ай. Төр
2021-07-21 10:47

Маш зөв байна. Үүнээс л Оюун-Эрдэнийн рейтэнг хамаарна даа. Хүүк дандаа худлаа ша.а.д.а.г

Ард
Ард
2021-07-21 10:51

Баатарзориг гэж чимээгүй шимэгч амьгүй �##�бат гэж...зөв сайхан тодорхойлжэээ

Зочин
Зочин
2021-07-21 13:05

2 хөлтэй паразитуудад идүүлж байсан цагт улс өөдлөхгүй ээ, бүгдийг нь арилгаж байж л сая нэг улс шиг улс болж магадгүй

Зочин
Зочин
2021-07-21 14:56

Сайн ажиллаж байгаа сайхан л хүмүүс байна шдээ

Зочин
Зочин
2021-07-21 15:13

Баатарзориг харин ч ТАЗ гэдэг байгууллагыг харин ч амь оруулж яваа хүн дээ. Хуулийг хэн зөрчиж байна улстөрчид өөрсдөө шүү дээ

Зочин
Зочин
2021-07-21 15:26

Хэрлэн гэж хэн бэ

Зочин
Зочин
2021-07-21 15:26

ТАЗ-аар дамжиж намын томилгоо хийгддэг гэж хэн чихэнд чинь шивнээ вэ. Харин ч төрийн �##�быг цахимжуулах, шинэ хуулийн дагуу шинэчлэлтүүдийг хийгээд явж байгаа нь харагдаад байх юм

Зочин
Зочин
2021-07-21 15:27

ТАЗ-аар дамжиж намын томилгоо хийгддэг гэж хэн чихэнд чинь шивнээ вэ. Харин ч төрийн �##�быг цахимжуулах, шинэ хуулийн дагуу шинэчлэлтүүдийг хийгээд явж байгаа нь харагдаад байх юм

Зочин
Зочин
2021-07-21 15:28

Бадамсүрэнгээ х�##�аагч харин юу хийж байгаа юм

Зочин
Зочин
2021-07-21 15:31

Бадамсүрэнгээ х�##�аач

Зочин
Зочин
2021-07-21 15:49

ТАЗ чинь харин ч өмнөхөөсөө илүү ажиллад байгаа харагдаад байгаам даа. Харин энэ Багабанди нтр гэсэн нөхдүүдийг л юу хийдэгийг ойлогдоггүй.

Зочин
Зочин
2021-07-21 15:53

Энэ хэд дотор Баатарзориг нь хамаагүй дээр юм даа. Бас өөрчлөх гээд зүтгээд байгаа харагддаг. Улс төрийнхөн нь л төрийн �##�быг самарч муухай харагдуулаад байна.

Zochin
Zochin
2021-07-21 15:55

Unen luym bichij...ajil ogt xiideggui alban tushaaliin suudal manasan amigui albat uud....l bna....zarim xumuus ni er ni bgaa uym uu..

Зарлал
Зарлал
2021-07-21 16:00

Хүн гүтгэсэн шинжтэй сэтгэгдлүүдийг илрүүлнэ. Холбоо барих 95667577

zochin
zochin
2021-07-21 19:48

Pyaldaga jonginuuru kkkk...am@gyi albat l gesen yg

Зочин
Зочин
2021-07-21 19:50

TAZ gej bilegdeliin baiguulga bolsoon

Badamaa
Badamaa
2021-07-21 20:37

Shaaldaa Badamaa

Ганаа
Ганаа
2021-07-21 23:43

Tэр эрдэнэтийн даргыг тэтгэвэрт нь явуулаач ээ хөгширөөд явж ч чададгүй өвгөн байна лээ ш дээ хөөрхий

Mgl
Mgl
2021-07-22 05:10

Ehleed an heden hulgaich nar jenko saihanbileg altanhuag batuul geed olon baigaa shuu

Ззззззз
Ззззззз
2021-07-22 06:59

Хуукээ тэр АНУ—д явуулах гээд бгвв аялагчаа болиулаачээ, ичмээр юм

Болд
Болд
2021-07-22 18:41

Миат.ын коммер эрх�##�сэн дэд захир�##� гэж бас ажлаа мэддэггүй нөхөр байна

Vagonoor zorchdog irgen
Vagonoor zorchdog irgen
2021-07-22 22:46

MU iig yaj udirdah gd bnaa.Neg n chumug yriad tas.Naadah n ajil udirdah chadvargui shuurhai bdl ogt bhgui.Yaralttai asuudal 1 jil.1 sar.arai zaitai uomiig 40.50 on gj yriad.Odoo fitness.sayn.zochid buudal.internetiin gazar.Hot hoorond yvdag bohir.naidvargui busnuud bugd ajil ehelsen.yvagdaj bga.Tgd yagaad ulsiin .naidvartai.hymd zardaltai neg negeeree suuj boldog Suudliin vagonoo martachihdag uomuu.Amarsaihand ulig boltol helsen.Huvi hunii bizness tsetseglej baiguu.Ymar mulguu bn.TZ iin udirdlaga huselt tavij bga gj bodoe.1500 hun 9 sar ajilgui blaa.TZ sanaachlagiig gartaa avahgui bol MAN iin shiidver gj medne shuu.TZd Nam ymarch hamaagui shuu.Meregjiliin baiguullaga sh

Иргэн
Иргэн
2021-07-23 09:29

Нэг �##�гадуулаад л ханиад нь хөлдөө ороод гадаад явчих биз. Хару л байя. Зүгээр шүлсээ үсэргээд зүүд яриад л байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button