СПОРТ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд аварга цол өнөөдөр олгоно

Монголын сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нагоя башёд 14 даван, нэг унасан амжилт үзүүрлэн, ёкүзүна цолны болзол хангасан билээ. Өнөөдөр түүнд аварга цолыг нь албан ёсоор олгоно.

 “Исэгэхама” дэвжээний бөх Тэрүнофүжи цагтаа цалгиж, аварга болоход тун ч дөхөж очоод байсан. Гэвч бэртэл гэмтлийн улмаас озеки цолоо хураалгаад байсан юм. Тэр ч битгий хэл жонидан зиндаа руу хүртэл унаад байсан билээ.

Хоёр жилийн хугацаанд бэртэл гэмтэлтэй тэмцэн, өөрийгөө ялж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсаар эргэн ирээд, өнгөрсөн сарын башёд озеки цолоо эргүүлэн авсан.

Озеки цолтой бөх жонидан зиндаа руу унаад озеки цолоо эргүүлэн авсан түүх үгүй. Ийм амжилт гаргасан анхны сүмоч нь Тэрүнофүжи. Ингэснээр Г.Ган-Эрдэнэ Монголын тав, мэргэжлийн сүмогийн 73 дахь аварга боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button