ДЭЛХИЙМэдээУРЛАГ

Шанхайн одон орны музей сарны хэлтэрхийг дэлгэжээ

Хятадын Шанхай хотод өнгөрсөн амралтын өдрөөр дэлхийн хамгийн том одон орон судлалын музей албан ёсоор нээлтээ хийжээ. Музей ойролцоогоор 58,600 метр талбай хэмжээтэй бөгөөд Шанхайн туршилтын чөлөөт бүс болох Лингангийн тусгай бүсэд байрладаг, Шанхайн шинжлэх ухаан, технологийн музейн шинэ салбар аж.

Музейн үзмэрүүдэд сар, Ангараг, Веста гарагуудаас  бүрдсэн 70 орчим солир, Исаак Ньютон, Галилео Галилей, Иоханнес Кеплер нарын бүтээлүүд зэрэг нийтдээ 120 гаруй зүйлс багтжээ. Тэд мөн “Чанъэ-5” хөлгөөр авчирсан сарны хэсгийг олон нийтэд сонирхуулж байгаа аж.

Мэдээлэл дүрслэл, виртуал бодит байдал, биометрийн технологийг нэвтрүүлж, харилцан үйлчлэл үзүүлэх замаар зочдод одон орон, шинжлэх ухааны мэдлэг олгоно гэж музейн зүгээс мэдэгджээ. Мөн тэнд шинжлэх ухааны судалгаа, хийх зорилгоор оптик нарны дуран, хоёр фокус бүхий нэг метрийн урттай дуран суурилуулсан байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button