Нийгмийн

Ж.Байгалмаа: Дельта вирус иргэдийн дунд хэдийн эргэлтэд орсон

Монгол улсад коронавирусийн мутацид орсон вариантуудаас халдварлах чадвар өндөр, онц аюултай хэмээгдэж буй Дельта хувилбарын вирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаатай ярилцлаа.

-ДЕЛЬТА ВАРИАНТЫН ВИРУС МУТАЦИД ОРСОН БУСАД ХУВИЛБАРУУДААС ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ-

-Яг одоо энэ цаг үед нийгмийн хүн амд Дельта вирусийн тухай их яригдаж байна. Уг вирусийн шинж чанарын тухай ярилцлагаа эхэлье?

-Коронавирусийн халдварыг үүсгэгч "Sars Сov II” вирусийн мутацилагдсан хувилбарууд дэлхий дахинаа тархаад байна. Оны өмнө ихэвчлэн Англиас гаралтай Альфа хувилбарын тархалт нэлээн их явагдаж байгааг ярьж байсан. Сүүлийн хоёр, гурван саруудад Дельта хувилбарын тархалт дэлхий нийтээр түгээмэл тархсан. Уг хувилбар нь хамгийн анх Энэтхэг улсад бүртгэгдсэн.

Энэтхэг улсад 2021 оны дөрөв, тавдугаар саруудад нэлээд томоохон давлагааг үүсгэсэн дэгдэлтийг бий болгосон. Ялангуяа сүүлийн зургаан сард Европын орнууд, АНУ зэрэг улс орнуудад хүн амын дунд вирусийн тархалтыг давамгай үүсгэж буй хувилбар нь Дельта байгааг тогтоосон. Дельта вариантын хувьд мутацид орсон хувилбарууд дундаас хамгийн анхаарал татаж байгаа хэмээн ДЭМБ-аас тодорхойлсон байгаа.

Тухайлбал уг вирусийн халдварлах чадвар, эмнэлэгт хэвтэх цаашлаад хүндрэх эрсдлээрээ хамгийн өндрөөр бүртгэгдсэн. Альфа вариантаас үүсгэгдсэн халдвараас, халдварлах чадвараар 60 хувь илүү, эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эрчимт эмчилгээ авах, хүндрэх эрсдэл нь бусад анхаарал татаж буй хувилбаруудаас илүү аюултай гэх судалгааг дэлхий нийтээр хийгээд байна.

-БНХАУ-ын Ухань хотоос гаралтай вирус өдгөөг хүртэл хувьсах замаар өөрчлөгдөж буй. Дельта хувилбараас гадна, мутацид өртсөн бусад вирусууд Монголд бүртгэгдсэн үү?

-Монгол улсын хувьд ХӨСҮТ-ээс цөөн тооны сорьцуудыг Японы Халдварт өвчний хүрээлэн рүү явуулж, хувилбар байгаа эсэх, байвал ямар хувилбар байгааг тодруулах судалгааг явуулсан. 2020 оны арваннэгдүгээр сард хамгийн анх дотоодын халдвар бүртгэгдсэн цагаас хойш түүвэрлэх зарчмаар 70 гаруй сорьцыг явуулсан.

Гуравдугаар сард зөвхөн Монголд мутацид орсон "Монгол хувилбар” гэж хэлж болохуйц хувилбар илүү давамгайлж байсныг тодорхойлсон.

Мөн түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлийн сорьцод Дельта вариант байгааг тодорхойлсон. Тавдугаар сарын эхэнд дөрвөн сорьцод Альфа вариант байгааг тодорхойлсон. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсад мутацид орсон, мутацид ороогүй буюу анхны Ухань хотын хувилбар, мөн дараа дараачийн мутацид орсон хувилбарууд үүсч, хүн амын эргэлтэд явж байсан. Дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сараас эхлээд Дельта хувилбар нь дэлхий нийтийн байгууллагаас анхаарал татаж байгаа хэмээх ангилалд бүртгэгдсэн.

Тэгэхээр манай хүн амын дунд мутацид орсон хувилбарууд эргэлдэж байгаа хэмээх мэдээллийг өгсөөр байна. Долдугаар сарын дундуур 70 гаруй сорьцод Японы Халдварт өвчин судлалын хүрээлэн рүү явуулсан. Энэ сорьцууд ялангуяа 5,6,7 сарын давалгаа вирусийн ямар хувилбар давамгай буйг тодорхойлох зорилготой байсан.

-ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭНЭТХЭГЭЭС ИРСЭН ТАВАН ИРГЭНЭЭС ДЕЛЬТА ВАРИАНТ ИЛЭРСЭН НЬ АНХНЫХ БАЙСАН-

-Таны ярьснаар Дельта хувилбарын вирус нь Монголд өнгөрөгч дөрөв, тавдугаар саруудад орж ирсэн гэж ойлгож болох нь ээ?

-Дөрөвдүгээр сарын сүүлээр Энэтхэгээс Монгол улсад ирсэн гадаадын таван иргэнээс Дельта вариант илэрсэн нь анхных байсан.

-Сүүлд бүртгэгдсэн гурван халдвартай нийлээд Монголд Дельта вариантын найман хувилбар бүртгэгдсэн юм байна. Тийм үү?

-Япон улс руу явуулсан сорьц нь яг вирусийн генийн дарааллыг тодорхойлоод, Монголд бүртгэгдсэн нь Дельта хувилбар мөн болохыг нарийн шинжилгээгээр баталгаажуулсан сорьцууд байсан. Сүүлд илэрсэн Дельта вариантын хувилбар нь гадаад яваагүй, дотооддоо байсан иргэдээс илэрсэн. Тэдгээр иргэдээс шинжилгээг авахад долдугаар сарын 6-нд эерэг гарсан байсныг хоёр лабораторид дахин баталгаажуулахад "Дельта хувилбар” байсан нь баталгаажсан. Тэгэхээр манай улсын хүн амын дунд коронавирусийн Альфа болон Дельта хувилбарууд эргэлтэд явж байгааг хэлээд байгаа юм.

-Дельта вирустэй хэмээн тодорхойлогдсон гурван иргэний тандалтын судалгаа хэрхэн хийгдэж байна вэ?

-Коронавирусийн Альфа хувилбараар өвчилсөн болон Дельта хувилбарын сэжигтэй тохиолдол хэмээн тодорхойлогдсон тохиолдолд тун яаралтайгаар ойрын хавьтлуудыг тодорхойлдог. Ингээд ойрын хавьтлуудад хувилбарууд илэрч байгаа эсэхийг заавал шинжилж үзэж байна. Үүнээс гадна ХӨСҮТ-ээс гадаад улс орноос бусад анхаарал татсан хувилбарууд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилсан сэргийлэх зорилгоор шинэ нисэх онгоцны буудалд шинжилгээний цэгийг байгуулсан. Уг шинжилгээний цэгээр вакцины хоёр тунгаа авч, 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн, эсвэл өвдөөд эдгэрсэн иргэдээс шинжилгээг авч эхний 7 хоногтоо явж байна.

-Бидний хийлгэсэн вакцинууд коронавирусийн хувилбаруудаас хамгаалах чадвар хэр вэ. Альфа болон Дельта вирусийн хувилбаруудад өөр байдаг уу?

-Вакцин нь халдвар тусахаас сэргийлэх, хүндрэх, нас барахаас сэргийлэх гэсэн гурван нөлөөг үзүүлж байгаа. Дельта вариантын хувьд вакцины хамгаалах нөлөө тодорхой хэмжээгээр буурсан. Тухайлбал Файзер вакцин нь вирус мутацид ороогүй байх үед 95 хувьд хамгаалах хамгаалалттай бүтээгдсэн.

Коронавирусийн вакцин Дельта вариантаас хамгаалах чадвар буурч 88 хувь болсон.

Бусад вакцины хувьд ч мөн тодорхой хэмжээгээр Альфа, Дельта хувилбаруудаас хамгаалах нөлөө буурсан гэх дэлхий нийтийн судалгаа гарсан. Монгол улсын хувьд хүн амын 80 гаруй хувийг Синофарм үйлдвэрийн Веросел вакцинаар дархлаажуулалт хийсэн. Дархлаажуулалтын үр дүнд сүүлийн хоёр дахь давалгаа буюу зургаадугаар сарын давалгаанд хүндрэх, нас барах эрсдэл, үзүүлэлт багассан.

Тэгэхээр энэ нь вакцины нөлөө хүндрэх, нас барах эрсдлээс хамгаалж байгааг хэлж байгаа юм. Дээрээс нь нийт хүн амын хэдэн хувь нь вакцинд хамрагдсан эсэхээс хамаарч тархалт хамаарна. Монгол улсын хувьд дархлаажуулалтын ажил нэлээн эрчтэй явагдсан. Хамралтыг богино хугацаанд өндөр үр дүнд хүргэж чадсан хэмээн үзэж байна.

-Дельта хувилбар хүн амын дунд тархлаа гэж үзэхэд ямар эрсдэлтэй вэ?

Уг вирус нь хүн амын дунд тархвал өмнөх хувилбаруудаа давамгайлж, аюултай байдалд орно. Учир нь Альфа вирус мутацид ороогүй хувилбараасаа хоёр дахин хурдан тархдаг бол Дельта вирусийн хувьд 60 хувиар илүү хурдан тархдаг гэдгээрээ аюултай. Мөн туссан үед эмнэлэгт хэвтэх, хүндрэх эрсдэл нь өндөр хэмээн дэлхийн бусад орнуудад тодорхойлогдсон.

Манай улсын хувьд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч ажилчдын ажиллах хүчин чадлаас эхлээд дутмаг зүйлс байгаа тул халдварын тоо ихсэх тусад эрсдэл нэмэгдэх болно. Иймд бид эрсдлээ бодоод тоног төхөөрөмжийн нөөц болон эмнэлгийн хүчин чадал, ор дэлгэх, бэлэн байдалд байлгахад анхаарч байна.

-Уг вирусийн халдвар агаар мандалд тэсвэртэйгээр иргэдийг таван секунтэд өвчлүүлж байгаа гэх мэдээллүүд гадаадын сайтуудаар түгж байна. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?

-Яг таван секунтэд халдварлуулах эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ дээр дурдсанчлан халдварлуулах чадвар өндөр байгаа. Иргэд маань вакцин хийлгэсэн, цаашлаад коронавирусийн халдвар аваад эдгэчихсэн хэмээн найдалгүй, амны хаалтаа өдөр тутамдаа зүүх, гараа угаах, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмүүдийг мөрдвөл коронавирусийн Дельта хувилбараас өөрийгөө хамгаалах боломжтой. Мөн иргэд гадаад орчинд амны хаалттай явж ирээд, оффис, бүгчим орчинд амны хаалтаа авч байгаа ажиглагдаж байгаа. Энэ нь маш буруу. Эсрэгээрээ дотор орчинд амны хаалтаа хариуцлагатай зүүх нь чухал” гэв.

Л.ЭНХСАЙХАН: ВАКЦИНЫ БҮРЭН ТУН, ИРГЭДИЙГ КОРОНАВИРУСИЙН ДЕЛЬТА БОЛОН БУСАД МУТАЦИЛАГДСАН ХУВИЛБАРААС СЭРГИЙЛНЭ-

Харин ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхантай вирусийн тухай:

"Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд Дельта вариантаас өвчилсөн ч харьцангуй хөнгөн тусаж байгаа. Тиймээс хүн хоорондын зай барих, гараа угаах, амны хаалт зүүх, олон хүн цугларсан газраас хол байх, вакцины бүрэн тундаа зэрэг арга хэмжээнүүдийг авах нь чухал.

Нэгэнт туссан тохиолдолд вирусийн эмчилгээний эдгэрэх хугацаа бусад хувилбартай ижил. Вирусийн халдвар дотоодод тархсан нөхцөлд эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал эрс нэмэгдэнэ. Иймд хүн бүр л өөрийгөө хамгаалж, аль болох өвдөхгүй байхаас сэргийлэх хэрэгтэй байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эба
Эба
2021-07-22 08:53

Гаднаас ирсэн хүн бүрийг шинжилж тусгаарлаж байхад хаанаас орж ирсэн байх уу? Нөгөө хавар ирсэн энэтхэгүүдээс үү

irgen
irgen
2021-07-22 09:11

enhsaihan "Вирусийн х�##�двар дотоодод тархсан нөхцөлд эмч, эмнэлгийн ажилчдын ача�##��##� эрс нэмэгдэнэ" gejee, enig medej bna. Gehdee emch hun baij ehleed ard irgediin eruul mend chuhal geded utgaar ni yariach, deer dor, eruul sogtuu hun hsig yaritsgaagaad bhiin. Yamar chadvar muutai humuus gazriin darga marga hiideg yum be, ajlaa meddeg hun tavij bdgguim bh daa. Yarij bga yumniihaa logik-iig oilgoogui eerch muursan yumnuud l bh yum.

зочин
зочин
2021-07-22 09:47

Дельта байтугайг нь тусчихсанаа мэдээгүй яваа хүмүүс зөндөө байгаа даа

Зочин
Зочин
2021-07-22 11:12

Haanaas aa oruulaad irdegiin beee. Koronagaa diilehgyi baij. Odo yhetsgee yhetsgee laitai shaaruud zygeer

ЗОчин
ЗОчин
2021-07-22 14:39

Тэгэх гээд байсан юмаа. Энэтхэгээс баахан хүмүүс авчраад байсан. Яацарсан заяа нь хаясан үйлс нь хазайсан тар засаг гэхээрээ ийм байдаг байнаа.

Зочин
Зочин
2021-07-22 15:39

Ali hediin haldvarlaj ehelsen ym bol odoo mededeed baigaa ni ymar uchirtai ym be. Hytadaas zovshoorol avch baij medegdej baigaa ym bish biz dee. Esval hir hurdah uhetsgeeh ni be? gej ajig.ad sudlaj / sudlaj baina geed l baidag shuudee/

Zochin
Zochin
2021-07-22 15:44

Hediin ergeltend orson ym bol surgeeree haldvarlaj bgaa ym shiv dee. Odoo medegdeeg baihdaa yahav dee! 3 hun l geed baisan biz dee. Ogch baigaa medeelel ni “Tenger gazar hoer shig”. Untaj baigaad sersen chini tiim bolchihson bn gesen ni unend dohoj ochih bh shuu!!!!

what happens if a woman takes propecia
what happens if a woman takes propecia
2021-10-31 16:14

Buy Propecia V

what is viagra like
what is viagra like
2021-10-31 20:32

cialis india

buy ivermectin stromectol
buy ivermectin stromectol
2021-10-31 20:35

comprar cialis generico tadalafil

viagra pfizer canada
viagra pfizer canada
2021-11-02 16:11

Cialis Achat Avis

buy real cialis online
buy real cialis online
2021-11-08 12:22

buy tadalafil direct online

priligy 30 mg
priligy 30 mg
2021-11-10 03:32

kamagra delivered in canada no prescription

Prednisone
Prednisone
2021-11-11 08:30

Viagra Y Sus Efectos

Lasix
Lasix
2021-11-13 08:56

Kamagra Half Tablet

where to buy cialis online safely
where to buy cialis online safely
2021-12-05 13:38

cialis success stories

hydroxychloroquine buy online
hydroxychloroquine buy online
2021-12-07 22:32

Amoxil For H Pylori

where to buy cialis cheap
where to buy cialis cheap
2021-12-09 21:06

Amoxicillin And Children'S Dosage

Холбоотой мэдээ

Back to top button