Нийгмийн

“Токио-2020”: Г.Отгонцэцэг Дариа Билодидтой нэг хэсэгт багтлаа

 “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдах, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хэн, хэнтэй өрсөлдөх талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ жинд Казахстан улсын төлөөлөн зодоглох, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг дэлхийн хошой аварга Дариа Билодидтой нэг хэсэгт багтлаа.

Казахстаны нэрийн өмнөөс барилдаад Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн тэрбээр эхний тойрогт БНХАУ-ын жүдочтой учраа таарав.

 Удаах даваанд Азербайжаны Айша Гурбанли, Португалийн бөх, Мастерс, Их дуулга, гран при тэмцээний хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальт Коста Катарина нарын ялсантай барилдана.

Эдгээр өрсөлдөгчөө ялбал хэсгийн аваргын төлөө Дариа Билодидтой барилдах магадлал өндөр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button