ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

М.Үүрцайх: Урлагаас хөндийрсөн биш, түр завсарлага авсан он жилүүд байлаа

“Сарнай цэцэг”, “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд би” зэрэг олон сайхан дуугаараа нэгэн цагт сонсогчдын сэтгэл, зүрхийг догдлуулж явсан ч, хэсэг хугацаанд урлагаас хөндийрөөд байсан дуучин М.Үүрцайхтай бид ярилцлаа.

Шар хэвлэлийнхэнд үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйлсэд сайн, муугаар цоллуулж явсан түүнтэй шинэ уран бүтээл болоод үзэгч, сонсогчдын мэдэхийг хүссэн сэдвээр цөөн хором ярилцах завшаан олдсон юм.

-ХҮМҮҮСИЙН ЧИХЭНД ХОНОГШСОН ДУУНУУД МИНЬ ФМ РАДИО, “YOUTUBE” СУВГААР ИХ ЯВДАГ Ч, ЗАРИМ ХҮМҮҮС ДУУЧИН НЬ ЯМАР ХҮН БАЙДГИЙГ САЙН МЭДДЭГГҮЙ-

-Юуны өмнө ярилцлагын саналыг хүлээн авч, манай редакцийг зориод ирсэн тань талархаж байна. Та уран бүтээлээсээ хөндийрч, чамгүй хугацаанд нам гүм амьдарлаа. Иймд сүүлийн үеийн сонин хачин, шинэ уран бүтээлийн тухай яриагаа эхэлье?

-Уран бүтээлээсээ хэсэг завсарласны дараа “Uuree Hits” уран бүтээлээ бэлэн болгоод долдугаар сарын 11-нд буюу баяр наадмын өдөр цацалт хийсэн. Тухайн өдөр миний охины төрсөн өдөр таарсан учир маш их бэлгэшээсэн. Та бүхэн үзсэн болов уу. Ерөнхийдөө уран бүтээлдээ эргээд орсон гэж ойлгож болно. “Youtube”, фм радиогоор хүүхэд ахуй цагийн минь хүмүүсийн чихэнд хоногшсон дуунууд явдаг. Гэтэл зарим хүмүүс дуучин нь ямар хүн байдгийг сайн мэддэггүй.

Тиймээс удаан хугацаанд бодсоны дараа дахилтын бадаг гэхээс илүү өөрийн дуулж хоногшуулсан уран бүтээлүүдийг сонсогч, үзэгчдэдээ хэрхэн гоёор хүргэх вэ гэж их бодсон. Ингээд бодсоны дараа дуунуудаараа микс хийгээд попури болгоод гаргасан. Энэ нь ч сонсогчдод маань таалагдаж байх шиг байна.

-Сүүлийн уран бүтээл тань олон хамтлаг дуучид, уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн нь харагдсан. Хоёулаа клипнийх нь тухай жаахан ярих уу?

-Клипийг маань "Скин энтертайнмент” хийсэн. Ерөнхий ивээн тэтгэгчээр "D-lights” компани ажилласан. Тайз засагдах үеийн арын албаны ажилчид гээд олуулаа байсан. Уран бүтээлийн ажилд тайзны арын хүмүүсийн нэр дурдагддаггүйг чи өөрөө ч сайн мэдэж байгаа байх. Тухайн клипэнд долоон тусдаа тайз засагдсан.

Уран бүтээлчид, клипний арын ажилчид гээд нийлээд 60,70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Ташрамд хэлэхэд, бидний уран бүтээлийн ажил цаг хугацааны хувьд коронавирусийн үеэр таарсан. Тиймээс уран бүтээлчид, клипэнд оролцон тоглосон, ажилласан бүх хүмүүс маань PCR шинжилгээндээ хамрагдаж, вакцины хоёрдугаар тундаа бүрэн хамрагдсаны дараа агаарын солилцоо сайтай том зааланд клипнийхээ зураг авалтыг хийсэн дээ.

https://www.youtube.com/watch?v=Rr5dhXbeMuo

-Урлаг уран сайхны ажлаас олон жил хөндийрсөн учир шинэ уран бүтээлд ажиллах, түүнийгээ үзэгчдэд хүргэхэд амаргүй байсан болов уу?

-Тийм ээ. Уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд хэрхэн хүлээж авах бол гэх айдас их байсан. Бас цаг хугацааны хувьд өвчин зовлонтой үе таарсан учир эмээсэн. Коронавирусийн үед дуулж хуурдаад байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу гээд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байгаа.

Гэхдээ үзэгчид, сонсогчдод таалагдсанд маш их баяртай байгаа. Анзаарсан бол “Uuree Hits” клип ямар ч монтажгүй, зураг авалт шууд явагдсан гэдгээрээ онцлог. Оройн 10:00 цагт зураг авалт эхлээд, үүрийн 04:40 цаг хүртэл хоолойгоо хаттал гүйсэн.

Нэг хөгжилтэй зүйлийг дурсахад, зураг авалт шууд явсан учир тайз шилжилтийн үеэр зарим зураг авалтад өмдөө өмсөөд гацчихсан, өрөөсөн ээмэгтэй зогсож байсан зэрэг олон хөгжилтэй зүйлс болсон. Тэнд сэтгэлээрээ ирсэн хамтлаг дуучид, багийнхандаа маш их баярлалаа гэдгээ танай сайтаар дамжуулаад хэлэхийг хүсэж байна.

-ШИНЭ КЛИПЭЭ ХҮМҮҮСТ СОНИРХОЛТОЙ БАЙЛГАХ ҮҮДНЭЭС МОНТАЖГҮЙ ХИЙСЭН-

-Клипээ яагаад монтажгүй хийе гэж бодсон бэ?

-Хэрхэн сонирхолтой байдлаар үзэгч, сонсогчдод хүргэх вэ гэж маш удаан бодсон. Мэдээж продьюсер, найруулагч байгаа. Олон дууны попуриг нэг багц болгоод, клипэнд дүрсжүүлээд гаргана гэдэг нь өөрөө маш том ажил. Зураг авалтын тийм шийдлийг сонгож хийвэл хүмүүст үзүүштэй, сонирхолтой болох болов уу гэдэг үүднээс тэгж монтажгүй хийгдсэн.

-Урлагаас хөндийрсөн байх хугацаандаа хувийн бизнест хөл тавив уу, юу хийж өнгөрүүлсэн бэ?

-Миний хувьд хувийн бизнесгүй. Хүү, охин хоёроо хараад гэр зуураа л байлаа. Би урлагаасаа хэсэг завсарлага авснаас алга болоогүй. Эмэгтэй хүн бүр гэр бүлдээ зарцуулах цагийг заавал гаргах ёстой. Үр хүүхдээ том болгоно, хичээл сургууль, гэр ахуйн асуудал гээд л анхаарах ёстой зүйлс олон байдаг шүү дээ.

Тэр бүхнийгээ цэгцэлсний дараа уран бүтээлдээ 100 хувь сэтгэл зүрхээ зориулахаар эргэж ирсэн хэмээн ойлгож болно. Хүүхдүүд маань ч гэсэн одоо биеэ даагаад, гараас гарсан. Одоо өөрийгөө бусдад илүү таниулах, өөрийгөө нээх цар хүрээтэй уран бүтээл гаргахыг л эрмэлзэж байна даа.

-Найз нөхдийн хүрээлэл тань ч мөн тодорхой хувиар хумигдсан болов уу.

-Найз нөхөд цөөхөн. Олон найзын хэрэггүй л гэж боддог. Алдаж оноод, тарыг нь таньсаны дараа олон найз хэрэггүй гэж боддог болсон. Яриа ер нь дотроосоо л гардаг шүү дээ. Тиймээс хэнтэй найзалж нөхөрлөх, цаашид хамт байх нь өөрөөс л шалтгаална. Тэр дунд итгэл алдах хүн байхад, өнөөг хүртэл санаанд ороогүй хүмүүстэй нөхөрлөөд явж байх жишээтэй. Хүн бүрийн л өнцөг өөр шүү дээ.

-Таны хувьд маш эртнээс урлагийн амьдралд орж ирсэн. Анх яагаад дуучин болохыг хүссэн юм бэ?

-Тийм ээ. Арван жилийн хүүхэд байхаасаа л дуулж эхэлсэн. Одоо ингээд өөрийгөө харахад зөндөө л юм хийсэн байгаа байхгүй юу. Сагс, хөлбөмбөг гээд л урлаг спортыг хослуулаад явдаг байлаа. Урлагийн үзлэгтээ энэтхэг хэл мэдэхгүй хэр нь кассетэнд сонсголоороо сурснаа дуулдаг, идэвхтэй охин байсан.

-Хичээлээ тараад сургуулийн арын хөлбөмбөгийн талбайд их тоглоно. Бас дүү нараа их хардаг байлаа. Айлын том байсан учир гэрээ цэвэрлэнэ. Гуравдугаар ангидаа хоол хийж сурсан. Ер нь тэр үед тийм л байлаа шүү дээ. Бидний аав ээж, эмээ өвөө нарын хүмүүжил сайн байсан байгаа юм. Хүүхдүүдийг ер зүгээр суулгадаггүй. Гэр орон цэвэрлэх ч гэсэн ажил шүү дээ.

-Ингээд 1999-2000 оны хооронд, найм есдүгээр ангид байхдаа юм уу даа. Хамгийн анх "Сарнай цэцэг” дууг дуулж байлаа. Түүний дараа Axе хамтлагийн залуустай хамтраад "Чиний амьдралд би” дуунд ажилласан. Одоо ч хүмүүсийн сонсох дуртай дууны нэг хэвээр байгаа. Хүмүүс тухайн уран бүтээлийн клипийг нь үзчихээд шоолоод л байдаг юм. Надад бол дурсамжтай гоё байдаг. Тухайн үед дуугаа дүрсжүүлээд клип хийнэ гэдэг маш амаргүй байлаа.

Ингээд сургуулиа төгссөнийхөө дараа СУИС-ийн Эстрад дуулаачийн ангид "Соёл Эрдэнэ” хамтлагийн дуучин Ч.Насантогтох багшийнхаа шавь болж орж байлаа. Тухайн үед конкурс болдог байсан. Манай гэрийнхэн, аав, ээж маань намайг өөр мэргэжлээр, ондоо сургуульд конкурс өг гэдэг байлаа. Ингээд гэрийнхнээсээ хулгайгаар дуу хуураа бэлдээд, эмээтэйгээ хамт хөтлөлцөж очоод шалгалт өгөөд тэнцэж байсан.

-Ц.МӨНХБАТТАЙ ДУЭТ ДУУЛУУЛАХ САНАЛЫГ Л.БАЛХЖАВ АХ ТАВЬЖ БАЙСАН-

-Гэр бүлд танд урлагтай ойр хүн байв уу?

-Миний өвөө Дундговь аймгийн харьяат. Б.Бат-Эрдэнэ аваргын засуул байсан. Өвөөгийнхөө хоолойг л өвлөж авсан юм болов уу гэж боддог.

-М.Үүрцайх гэхээр ард нь Ц.Мөнхбат гэдэг нэр дагаж явдаг. Анх дуэт дуугаар холбогдох болсон, мөн хамтрахаа больсон тань хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа болов уу?

-Ц.Мөнхбат та хоёр яаж танилцаад, хамтдаа дуулах болсон бэ гээд л хүмүүс их асуудаг. Энэ замнал ердөө маш энгийн. Л.Балхжав ахтай их холбоотой. Яагаад вэ гэхээр анх "Хийморь тэтгэсэн Улаанбаатар” дууны тэмцээн зохион байгуулахад, Л.Балхжав ах надад "Миний дүү Icetop хамтлагийнхантай хамт дууны тэмцээнд орооч” гэдэг тавьсан юм. Тухайн үед Ц.Мөнхбат маань СУИС-ын Дуурийн дуулаачийн ангид сурдаг байсан. Нэг сургууль хэр нь бид нэгэнтэйгээ таардаггүй, мэддэггүй байсан юм билээ.

Ингээд дууны тэмцээнд анх танилцаад, тухайн үед Ц.Мөнхбат Гранприг авч байсан. Тэмцээний шагнал нь дуу, клиптэй дүрсжүүлэх байсан юм. Л.Балхжав ах тухайн үед надад маш гоё санал тавьсан. Тэр нь юу вэ гэхээр "Ц.Мөнхбат та хоёр хамт уран бүтээл гаргавал зүгээр юм байна” гэдэг санал байлаа. Ингээд бидний анхны уран бүтээл "Чамайгаа саналаа” гэдэг дуу бүтэж байсан түүхтэй.

Тэр дуундаа маш их хайртай. Тэгээд л ар, араасаа "Чамдаа хайртай”, "Чиний хайранд би” зэрэг дуунуудаа дуулсан. Дуулсан дуучид нь ч, дуунууд нь ч дандаа хайрын агуулгатай байсан. Тухайн уран бүтээлүүд үзэгчдэд сайн хүрсэн тул Л.Балхжав ах урамшаад бидэнд сайхан дуунууд хийж өгсөн болов уу гэж боддог.

Санаандгүй байдлаар уран бүтээлээрээ холбогдсон дуучид. Хүмүүс биднийг эхнэр, нөхөр хоёр шиг гэдэг. Хүмүүсийн нүдэнд эхнэр, нөхөр байвал зохилтой, дулаан харагддаг байсан юм шиг байгаа юм. Гэтэл амьдралд тэс өөр зан араншинтай хүмүүс.

-Хамтдаа уран бүтээл туурвих, ажиллахад хэр нийцэмжтэй, үзэл бодол таардаг байсан бэ?

-Бид 16, 17 жил хамт дуулсан. Цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Тэр хугацаанд бид нэг их маргадаггүй байсан. Зарим дуэт дуучдыг хараад байхад богино хугацаанд хамт ажиллаад, янз бүрийн шалтгаанаар хоёр тийш болдог. Бидний хувьд тийм зүйл байгаагүй.

Ер нь их хөдөлмөрч байсан юм болов уу гэж одоо боддог. Би буруу ярьж байж ч магадгүй. Гэхдээ цаг хугацаа, өөрсдийн нас, дуунуудаа бодсон ч, хийж бүтээсэн уран бүтээлүүд их л байгаа байхгүй юу. Дуу маань ч хүмүүст хүрээд, дагаж дуулаад эхлэхээр сэтгэлийн хөөрлөөр явдаг байлаа шүү дээ.

-БИ АМЬДРАЛДАА БААРАНД ДУУЛЖ ҮЗЭЭГҮЙ-

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудад таны тухай таагүй нийтлэлүүд гарч байсан. Иргэдээс ирэх сөрөг хандлага, сэтгэгдэлд хэр эмзэглэж байсан бэ?

-Чиний надаас юу асуух гээд байгааг мэдэж байна л даа. Энд тэндэхийн сонин, сайтад "Үүрээ бааранд тасраад уначихсан, архи дарсанд орсон байна, баарны дуучин болжээ” гээд л бичигдсэн. Миний хувьд хэвлэлд ярилцлага өгөөгүй маш олон жил болсон. Энэ тухай нэг их ам нээж байгаагүй юм байна.

Маш нууц зүйл ярих гээд байна шүү дээ. Уран бүтээлээ хүмүүст хүргээд бага зэрэг биеэ тоочихсон, дээр нь осолд ороод хэвтэрт орсон, ээжийгээ эрт алдсан гээд олон хүчин зүйлс, шалтгааны улмаас нэг хэсэг шоудах үе байсныг нуухгүй. Түүнийг одоо араас нь тайлбарлана гэвэл утгагүй.

Хүнд заавал мэдүүлэх албагүй шүү дээ. Ууж, амсаж үзээгүй урлагийнхан байдаг юм уу. Гол нь өөртөө дүгнэлт хийгээд, хүмүүсийн шүүмжлээд байгаа зүйлийг давтахгүй л байвал болно шүү дээ. Тэгж хэлүүлэн, хэлүүлэн хүний аманд багтаад явбал харамсалтай.

Хүүхэд ч байлаа, алдаж онох зүйлс ч их байсан. Одоо бол тэр оддын өвчин, хор нь гарчихсан. Яах вэ олны танил гэж байхаас их зан гаргах ямар ч шаардлагагүй. Зарим хүмүүс таньдаг хэр нь танихгүй зөрөөд гарах жишээтэй. Тэр надад утгагүй санагддаг. Таньдаг бол таньдгаараа л байх хэрэгтэй. Дулмаа бол Дулмаа, Үүрээ Үүрээгээрээ байх шиг сайхан. Сайн уу гээд мэндлэхэд хэний ч амнаас юу ч унахгүй.

Яг хэлэхэд, би амьдралдаа бааранд дуулж үзээгүй шүү дээ. Тэнд англи, эсвэл хуучны монгол дуунууд дуулах шаардлагатай байдаг болов уу, сайн мэдэхгүй юм. Би өөрөө англи хэлгүй учраас үг хэллэг буруу хэлчихвэл яах вэ гээд асуудал их. Хүмүүс бүгд л хэлтэй болсон. Ер нь бол бааранд дуулж үзээгүй.

-Урлагийн салбарт тууштай ажиллах, урлагийн хүн байхын жаргал, зовлонг юу гэж хардаг вэ?

-Урлагийн хүмүүсээс ярилцлага аваад асуувал, хамгийн гол нь гэр бүл тогтвортой байх ёстой. Гэр бүлийн хүн нь урлагийн ажлыг маш сайн ойлгож, дэмждэг байвал үл ойлголцол гарахгүй. Түүнийгээ ойлголцоогүйгээс салж нийлэх, хоорондын зөрчилдөөн гардаг болов уу. Би тэгж боддог. Наад зах нь тоглолтоор хөдөө гадаа явах, клип уран бүтээлд ажиллахаас эхлээд асуудал мундахгүй. Тэр бүрт ойлгохгүй бол хэцүү.

-Нэгэнт энэ амьдрал итгэлцэл дээр тогтож байгаа учир бие биенийгээ зөвөөр харж ойлгох хэрэгтэй. Ялангуяа урлагийн хүмүүст их хамааралтай. Бичлэгийн ажил гэхэд л 1-2 цаг дуулаад болчихгүй, студид хонох, шинэ клип дээр ажиллах гээд их цаг хугацааг шаарддаг. Дуулаад цацсаны дараа хүмүүс ямар гоё уран бүтээл вэ л гэхээс цаана нь болж байгаа зүйлсийг мэдэхгүй. Тэр цаана нь олон л зүйл болж байдаг байхгүй юу.

-Гэр бүлийн хүнтэйгээ хаана, хэрхэн учирсан бэ?

-Уучлаарай би хувийн амьдралынхаа тухай хүмүүст уудлах дургүй. Энэ тухай ярихгүй байя.

-Шинэ уран бүтээлд ажиллаж эхэлсэн үү?

-Удахгүй цахим хуудсаараа дамжуулаад "Хүлээлт” нэртэй гоё уран бүтээл хүргэх болно. Энэ удаагийн ахтайгаа хамтарсан байгаа. Тэр ах маань өөрийнхөө хоббигоор дуунууд зохиодог. Тухайн ахынхаа дуунуудаас сонгож уран бүтээл гаргахаар болсон. Надад маш их таалагдаж байгаа.

Бэлэн болчихсон байгаа. Удахгүй цацна. Сайхан уран бүтээл болох болов уу. Би өөрийгөө ухраагаад анзаараад харахад дандаа л хүмүүстэй хамтарч, эсвэл дуэт дуучин гэдгээрээ танигдсан байгаа юм. Тиймээс одоо энэ цаг мөчөөс эхлээд өөрийн соло уран бүтээлүүдийг хийе гэж бодож байгаа. Өөрийгөө хүмүүст дангаар таниулъя гэж бодсон.

-Ярилцлагын төгсгөлд та бидэнд өөрийнхөө дуунуудаас нэг бадгийг аялж өгч болох уу?

-Бололгүй яах вэ. Намайг дуучин болгоход гол түлхэц болгосон "Сарнай цэцэг” дуунаас сонирхуулья. Би энэ дууныхаа дахилтад хайртай.

Чамин ганган мөнгөн солонгорно

Чанх дэргэд цэцэг ургана

Чи бид хоёрын зулыг асаасан

Чимэг болсон ариухан цэцэг

-Таны цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Eko
Eko
2021-07-23 08:38

Amjilt husie:)

Trewq
Trewq
2021-07-23 09:10

Яаах аргагүй сэтгэлд хоногшжээ, бөөн дурсамж шүү дээ.

Зочин
Зочин
2021-07-23 12:18

маш их архи уудаг

Өмөөрөгч
Өмөөрөгч
2021-07-23 12:48

Нуухгүй л ярьж байна ш дээ, хүнийг заав�##� мулж байж кайф авдаг юм уу өөрөө

Zochin
Zochin
2021-07-23 14:21

amjilt

Saraa
Saraa
2021-07-23 15:15

Arih uuhgui ih udaj baiga hun bolgon uudag neg hesef buged l uudag baisan odoo neg ue ee boduul zaluuchuud er ni bol uhai baisan

Saraa
Saraa
2021-07-23 15:22

Amjilt hun yu geh ni hamaagui mash ih sansan bn hurdan daraagiin duugaa gargaarai

38 тай аав
38 тай аав
2021-07-24 14:55

Маш хөөрхөн хэвээрээ байна 2000 аад оны үед бидний оюутан байхад гоё дуулдаг байсан эргээд тавтай морил.

Зочин
Зочин
2021-07-26 21:46

Маш том лайк Яг бидний үед үнэхээр сайн уран бүтээлч байсан Өөрийнхөө сайн мууг шударгаар хэлдэг издакууд ховор шдэ

Зочин
Зочин
2021-07-26 21:46

Маш том лайк Яг бидний үед үнэхээр сайн уран бүтээлч байсан Өөрийнхөө сайн мууг шударгаар хэлдэг издакууд ховор шдэ

Лалар сэтгэгдэл
Лалар сэтгэгдэл
2021-07-26 21:47

Маш том лайк Яг бидний үед үнэхээр сайн уран бүтээлч байсан Өөрийнхөө сайн мууг шударгаар хэлдэг издакууд ховор шдэ

За
За
2021-07-26 21:48

Маш том лайк Яг бидний үед үнэхээр сайн уран бүтээлч байсан Өөрийнхөө сайн мууг шударгаар хэлдэг издакууд ховор шдэ

hearing loss from viagra
hearing loss from viagra
2021-10-30 15:42

Dutasteride By Money Order

generic cialis from india
generic cialis from india
2021-10-30 21:46

Direct Acticin Nix

Cialis
Cialis
2021-10-30 21:51

Propecia Worked For Me Receding Hairline

Propecia
Propecia
2021-11-01 07:25

Impronta Kamagra Vendita

Stromectol
Stromectol
2021-11-04 18:31

Cheap Alternative To Prevacid

Lasix
Lasix
2021-11-05 07:08

Amoxicillin Dosage Adult M#le 220 Pounds

prednisolone and alcohol
prednisolone and alcohol
2021-11-10 16:15

After Before Photo Propecia

Viagra
Viagra
2021-11-11 08:32

Formula Of Amoxicillin

Priligy
Priligy
2021-11-13 15:22

Cialis 2 5 Mg Costo

gabapentin for anxiety
gabapentin for anxiety
2021-12-04 07:39

Acquisto Cialis Farmacia On

buy cialis non prescription
buy cialis non prescription
2021-12-05 03:38

levitra 200

cialis super active
cialis super active
2021-12-09 13:51

Order Stendra 100mg Erectile Dysfunction Best Website Pharmacy

Холбоотой мэдээ

Back to top button