
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг хориглож, нэг жилээр хойшлуулсан. Гэвч сүүлийн үед цахим орчинд “наймдугаар сарын 10-нд бөхийн барилдаан зохион байгуулна, үзэгчгүй наадам болно” гэсэн утга агуулга бүхийг мэдээллийг түгээж байгаа.
Энэ талаар бид Засгийн газраас тодруулахад “Засгийн газрын хуралдаанаар үзэгчгүй наадам зохион байгуулах асуудал шинээр хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл бөхийн барилдаан, морин уралдааны талаар огтоос яриагүй. Харин аливаа тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулахаар хангах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн” гэлээ.
Тэгэхээр Улсын онцгой комиссын гараас наадмын төрлүүд болох бөх, сур, морин уралдаан болон хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейболын лигийн тэмцээнүүд зохион байгуулж болох эсэх шийдвэрүүд гаргах боломжтой гэсэн үг.
Үүнийг далимдуулан УИХ-ын уяач гишүүд, сайд нарын зүгээс бүсийн уралдаануудыг зохион байгуулахыг шаардаж, Засгийн газар, Улсын онцгой комисст лобби хийж байгаа аж. УИХ-д хэдэн саяар үнэлэгдэх хурдан удмын адуутай, морины хоббитой гишүүд, сайд нар нилээн хэд бий. Сайдаар ахлуулсан хүмүүс Шадар сайд С.Амарсайханд санал оруулсан ч буцаасан гэх.
Ямартай ч өнөөдөр УОК хуралдах товтой байгаа.
УОК нь Засгийн газрын зарим гишүүдийнхээ лоббинд автвал Ерөнхий сайдын “үзэгчгүй уралдаан тэмцээн зохион байгуул” гэдэг санал дээр нь эвтэйхэн дөрөөлчихөж мэдэхээр байгаа юм. Үзэгчгүй улсын наадамаа бүр цуцалчихсан болохоор бүсийн наадам зохион байгуулах тухай шуумыг цахимаар аль хэдийн явуулаад тандчихсан. Тэгэхээр хэсэг бүлэг гишүүдийн лоббинд автвал ҮЗЭГЧГҮЙ гэх нэрийдэлтэй бүсийн наадам зохион байгуулах нь тодорхой байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түгжлсүг хулгайн мөнгөөрөө араас нь ёвроо блгүйдээ