Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Гэр бүлээрээ хямд өртгөөр олон хоног амрах боломжтой “Му house” амралт

Цар тахлын улмаас бүтэн хоёр жил гаруй хугацаанд гэртээ хоригдсон иргэд наадмын ес хоногийн амралтаар шавиагаа ханатал амарч чадлаа. Нийслэлийн иргэдийн ихэнх нь орон нутаг дахь ижий аавынхаа гэрийг зорьсон бол, хөдөө явах боломжгүй нь нийслэл дэх лагерын байшиндаа өнжив.

Харин хөдөө гэргүй, лагерын байшингүй иргэд цэвэрхэн, тухтай, үнэ боломжийн амралтын газруудыг хайж, эрэл сурал болсоор багагүй хугацаа алдахаар... Учир нь боломжийн зардлаар нялх балчируудтайгаа олон хоног амрахыг хүссэн иргэдийн хувьд манай амралтын газрууд чангадна. Амралтын нэрэнд нь нялх, нярай, хүүхэд гэдэг үг орохоороо л үнэ нь тэнгэрт хадчихдаг нь нууц биш. Энгийн амралтад явъя гэвч өдрийн амрагчдын дуу шуугиан, архи дарс нь тэвчээр, тух алдуулах нь хэцүү. Энэ мэт иргэдийн тухыг алдуулж, халаасыг хоосолсон жишээнүүд олон.

Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа "My house” гэр бүл, эх үрсийн амралтын газрыг онцлохоор бэлтгэлээ.

-Г.МӨНХ-ОРГИЛ: ЗОРИОД ИРСЭН ХҮН БҮРТ ГЭРТЭЭ БАЙГАА МЭТ ТАНИЛ, ДОТНО МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛЭХИЙГ ХҮССЭН-

Нэрнээсээ танил, дотно мэдрэмж төрүүлэх эл амралтын газрыг Г.Мөнх-Оргилын гэр бүл ажиллуулдаг. “Байшин, гэрээ түрээслэх үү? Гэр бүлээрээ ирж амарвал сайхан газар байна” хэмээх зочдын сэтгэгдлийг сонсож, зуслангийн газраа амралтын газар болгон өргөжүүлэх зорилго тавьж ажилласаар хэдийн зургаан жил өнгөрчээ. Хотоос ойр, тав тухтай, үнэ боломжийн, хамгийн гол нь зориод ирсэн хүн бүрт гэртээ байгаа мэт танил, дотно мэдрэмжийг төрүүлэхийг хичээдгээ тэрбээр онцолсон юм.

Түүнчлэн тэрбээр: "Манай амралтын газар байгалийн үзэсгэлэнт газар байршилтай гэдгээс гадна гэр бүлийн амралт гэдэг утгаараа хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарсан. Ихэнхи амралтын газрууд орой үдэш согтууруулах ундаа хэрэглэж, дуу чимээ их гаргадаг. Манайд тийм зүйл байдаггүй. Үйлчлүүлэгчдийг тайван, амгалан амраад явахад нь анхаардаг. Мөн хөдөөнөөс ирээд байрлах газаргүй иргэд зориод ирэх боломжтой. Амрагч бүрийн санал, сэтгэгдлийг сонсдог тул та бүхний урмыг хугалахгүй болов уу” гэсэн юм.

Амралтын газар дахь тэжээвэр амьтад

Амрагчид өөрсдийн идэхийг хүссэн хоолоо хийж идэх, аль эсвэл тогоочид хэлээд бэлдүүлэх боломжтой байна. Мөн амралтаа ая тухтай өнгөрүүлэх бүхий л төрлийн спортын тоглоомыг гэр бүлийнхэнтэйгээ тоглох боломжийг бүрдүүлэн өгчээ. Хамгийн энгийн мэт боловч, тав тух өгдөг чухал зүйл нь боловсон ариун цэврийн өрөө. Эл амралтын газар нь давхар бүртээ усанд орох боломжтой, цэвэрхэн ариун цэврийн өрөөтэй.

Тус амралтын газарт амарч буй сурагчийн хэлснээр:

"Би энэ амралтын газрын гадаа саравчинд дуртай. Дотор суугаад хичээлээ хийхээр сэрүүхэн, дээр нь яг л гадаа сууж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Чөлөөт цагаараа ихэвчлэн теннис тоглох, ном уншиж өнгөрүүлж байна. Энд утас, компьютерийн дата сүлжээ сайн учир, хичээлээ давтахад хүндрэл үүсэхгүй байгаа” гэсэн юм.

-ХАЛУУН ХҮЙТЭН УС, ДУШЬ, БОЛОВСОН 00, ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ ГАЛ ТОГООТОЙ УЧИР ГЭРТЭЭ БАЙГАА МЭТ ТАВ ТУХТАЙ-

Үнэхээр ч ихэнхи амралтын газруудтай харьцуулахад эдний ариун цэврийн өрөө тун боловсон, гэрийн бие засах газрыг санагдуулам байсан нь анхаарал татсан юм. Халуун хүйтэн ус, душь, хүүхдэд зориулсан суултуур гээд гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ цөм бүрджээ.

Тус амралтын газар нь долоон буудлаас Хандгайт явах лагерын зам дагуу байрлалтай учир анхлан очиж буй хүмүүст төөрнө гэх зовлонгүй. Өнгө өнгийн алаг цэцэгс, үүлс шүргэм өндөр моддоор хүрээлүүлсэн эл газарт зун эрхэлнэ. Ажвал амрагчид дугуй унах, ном унших, теннис тоглох, хичээлээ бэлдэх гээд л тав тухтай бүхнээ олсон гэмээр...Түүнчлэн өндөр настнууд хоёр гурваараа хоршин, борооны үнэрт уулсыг ширтэн хууч хөөрөх нь сайхан. Бяцхан зээтэйгээ хамт амарч буй өвөө:

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД: БИДЭН ШИГ НАСТАЙ ХҮМҮҮСИЙГ АВАХ, ҮЙЛЧЛЭХ ГАЗРУУД ЦӨӨН. ХАРИН ЭДНИЙХ БОЛ ҮНЭХЭЭР НАЙРСАГ, ТУХТАЙ-

"Би энд гэр бүлээрээ сарын хугацаатай амрахаар ирээд долоо хонож байна. Яг л гэртээ байгаа мэт тухтай хэр нь агаарын сайханд амттай хоол идээд сайхан амарч байна. Бидэн шиг настай хүмүүсийг авах, үйлчлэх газрууд цөөн. Харин эднийх бол үнэхээр тухтай” гэсэн юм.

Түүнчлэн гэр бүлээрээ амарч буй өвөө эмээ хоёрын хэлснээр тэд уг амралтын газраар анх удаагаа үйлчлүүлж байгаа аж. Анхлан гурав хоногоор амрахаар ирсэн ч, тав тухтай учир амрах хоногоо сунгаж байгаагаа хэлэв. Тэдний хувьд өглөө эрт сэрдэг байсан бол эл амралтад ирээд нойр сайтай болж, хөдөлдөг хууч өвчин нь ч мөн дарагдсаныг хэлсэн юм.

Ийнхүү бид хуртай, бүрхэг нэгэн өдөр эл амралтын газрыг зорив. Амрагчид нь хэзээний гэртээ байгаа мэт тухтай мэдрэмжийг авсан нь мэдрэгдэж, нам гүмхэн ноёлж байлаа. Бусад амралтын газрыг бодвол харьцангуй цөөн, үнэнч амрагчидтай байсан нь, үйлчлүүлэгч зориод ирэх бас нэгэн шалтгаан болдог биз ээ.

MY HOUSE Гэр бүл, эх үрсийн амралтын газрын хаяг: Долоон буудалаас Хандгайтын лагер явах зам дагуу байрлах Баянбулаг лагерийн эхлэл талд уулан талд

Холбогдох дугаар: 88119169, 91914540

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovrelioptor
zovrelioptor
2021-07-26 04:01

Howdy very nice site!! Guy .. Excellent .. Wonderful .. I'll bookmark your website and take the feeds additionally…I'm glad to search out numerous helpful info right here within the post, we'd like work out extra techniques in this regard, thanks for sharing. . . . . .

Марал
Марал
2021-07-29 17:09

Хоол хэр бол ? Тав тухаас дутахгүй хоол ч чух�##� шүү.

ivermectin for goats
ivermectin for goats
2021-10-31 11:20

Compare Viagra Prices Walmart

viagra for masturbation
viagra for masturbation
2021-10-31 21:03

Zithromax Reviews

Viagra
Viagra
2021-11-02 01:22

Generic Bentyl In Canada Without A Script Pharmacy Fedex

buy cialis online us
buy cialis online us
2021-11-03 10:23

cialis max dose

side effects furosemide
side effects furosemide
2021-11-04 16:29

cheapest accutane 40 mg

can i buy cialis online
can i buy cialis online
2021-11-05 07:24

Antibiotics By Mail

gabapentin 100 mg capsule
gabapentin 100 mg capsule
2021-12-11 04:18

Amoxicillin Aspirin

Холбоотой мэдээ

Back to top button