Нийгмийн

Монгол теннисчин олимпын наадамд анхны тоглолтоо хийгээд хожлоо

“Токио-2020” олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байгаа.

Монгол Улс олимпын наадамд анх удаа өрсөлдөж буй төрлүүдийн нэг нь ширээний теннис. Энэ удаагийн олимпийн наадамд анхдагч болж буй тамирчид бол Энхбатын Лхагвасүрэн, Батмөнхийн Болор-Эрдэнэ нар.

Б.Болор-Эрдэнэ олимпын эхний тоглолтоо Тунисийн тамирчинтай хийн хожлоо. Ингэснээр монгол теннисчин олимпын анхны тоглолтоо хийгээд хожиж байгаа нь. Үүний сацуу Б.Болор-Эрдэнийн хожил Монголын багийн анхны ялалт. Монголын багийн хамгийн залуу тамирчин тэрбээр энэ жил 18 настай.

БАТМӨНХИЙН БОЛОР-ЭРДЭНЭ

Төрсөн он 2002.11.12

Амжилт:

– Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,

– Улаанбаатар опен олон улсын тэмцээний аварга,

– Монгол туургатан олон улсын тэмцээний алт, мөнгө,

– Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай.

Өнөөдөр өрсөлдөх Монголын тамирчдын тэмцээний хуваарийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button