ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Сармис хэрэглэж болохгүй

Сармис – бол ашигтай ургамал гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэсэн ч, сармис сайн гээд бүх хүмүүс хэрэглэж болно гэсэн үг биш. Яагаад гэвэл, зарим тохиолдолд сармис бол булцуут ургамал болохоор хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй.

Тухайлбал, элэг, бөөрний асуудалтай хүмүүст сармис хэрэглэхийг зөвлөдөггүй. Ургамалд хортой элементүүд агуулагддаг ба тэдгээрийн хэмжээ нэлээд их байдаг. Сармис хэрэглэснээр дээрхи өвчнүүдийг улам даамжруулж, химийн процессыг улам хүндрүүлдэг. Мөн өтгөн нь хатдаг асуудалтай хүмүүс сармиснаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Булцуут ургамал нь суулгалт өвчний эсрэг заалттай байдаг тул гэдэс дотрыг цочроон хямрааж, үрэвслийг улам өдөөдөг чанартай.

Мөн сармисыг даралт нь байнга хэлбэлздэг болон харааны хувьд асуудалтай бол хэрэглэж болохгүй.

Мэс засал хийлгэхэр төлөвлөж буй өвчтнүүдийг хоол хүнсэндээ сармис огт хэрэглэхгүй байхыг эмч, мэргэжилтнүүд байнга зөвлөдөг гэдгийг санах хэрэгтэй. Учир нь, химийн элементүүдийн нөлөөгөөр цус сийрэгжиж шингэрдэг тул мэс засалд орох нь маш эрсдэлтэй, сөрөг үр дагавар гарах аюултай.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд сармис идэхийг хориглодог. Сармис идвэл үр хөврөлийн хөгжилд сөргөөр нөлөөлж, нярайд харшлын урвалыг бий болгодог.

Ер нь, зүрхний хэм алдагдалтай, цөсний хатууралтай, геморрой өвчтэй хүмүүсийн хувьд сармис гэх мэт хурц, халуун ногоотой хоол хүнс идэхгүй байх нь эрүүл мэндэд тустай. Харин, хорт хавдрын үед сармис идэх нь ашигтай болохыг шинжлэх ухааны судалгаагаар нотолж тогтоосон байдаг.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2023 16:00

Nice

Холбоотой мэдээ

Back to top button