Нийгмийн

Монголын тамирчдын ялалтын салхийг хагалсан Б.Болор-Эрдэнэ хожигдов

“Токио-2020” олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж буй.

Монгол Улс олимпын наадамд анх удаа өрсөлдөж буй төрлүүдийн нэг нь ширээний теннис. Энэ удаагийн олимпийн наадамд анхдагч болж буй тамирчид бол Энхбатын Лхагвасүрэн, Батмөнхийн Болор-Эрдэнэ нар.

Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын эхний тоглолтоо Тунисийн тамирчинтай хийн хожлоо. Ингэснээр монгол теннисчин олимпын анхны тоглолтоо хийгээд хожсон төдийгүй “Токио-2020” олимпод оролцож буй Монголын тамирчдын ялалтын салхийг хагалсан юм.

Улмаар хоёрдугаар тойрогт Чилийн тамирчин Вегад хожигдлоо. Ингэснээр тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болов. Энэ удаагийн олимпод Монголын ширээний теннисчид түүхэндээ анх удаа өрсөлдлөө.

18 настай Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ

Төрсөн он 2002.11.12

Амжилт:

– Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,

– Улаанбаатар опен олон улсын тэмцээний аварга,

– Монгол туургатан олон улсын тэмцээний алт, мөнгө,

– Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovrelioptor
zovrelioptor
7 сар 26, 2021 04:13

Great beat ! I would like to apprentice at the same time as you amend your web site, how could i subscribe for a weblog site? The account helped me a appropriate deal. I were tiny bit familiar of this your broadcast provided vibrant clear concept

Холбоотой мэдээ

Back to top button