УЛС ТӨР

Авлигын хэргээр баривчлагдаад суллагдсан Замын-Үүдийн дарга нарын хэн нь ХЭН БЭ

Одоогоос хориод хоногийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарын зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчилсан. Тэднийг Прокурорын зөвшөөрлийн дагуу баривчлаад сулласан билээ.

Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, замын үүдийн мафитай Засгийн газар тэмцэж буй эхний ажиллагаа тэдний баривчилгаа болсон. Авлигын хэргээр баривчлагдаад суллагдсан дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.

-АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ТАНАЖ, ДАРГАД МАШИН АВЧ ӨГӨХӨӨР 50 САЯ ТӨГРӨГ ГАРГАСАН ГЭХ ХЭЛ АМАНД ӨРТСӨН Б.АНХБАЯР-

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр:

АТГ-аас цагдан хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэсэн нэр бүхий зургаан хүний нэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр юм. Суллагдсан даруйдаа сумын Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийж буй. Намтар түүхийг нь сөхвөл, тэрбээр 1985 онд Сайншанд суманд төрсөн, МУИС, БХИС, Сэрүүлэг зэрэг сургуулиудыг дүүргэсэн гэх намтартай. Замын-Үүдийн хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажилласан байсан. 2016 онд сумынхаа ИТХ-ын дарга, МАН-ын дэд даргаар ажиллаж байхдаа Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болжээ. Улмаар 2020 оноос эл албан тушаалд жинхлэгдсэн байна. 2016 онд Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажилчдынхаа цалинг танаж, суман дахь Иргэний харьяаллын шилжилт хөдөлгөөний газарт шинээр томилогдсон даргадаа 50 сая төгрөгийн машины санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан гэх хэл аманд орооцолдож байв.  

ХОМ: Тэрбээр Засаг даргаар албан ёсоор томиллогдоогүй буюу Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгч байхдаа энэхүү ХОМ-ээ мэдүүлжээ. 2016 онд түүний орлого 11.5 сая төгрөг байсан бол 2020 онд 106 сая болтлоо өсжээ. Гэр бүлийн орлого 2016 онд 18 сая байсан бол 2020 онд 60 болж өссөн байна. 2019 онд 135 саяын хоёр орон сууцтай байсан бол 2019 онд 75 саяын нэг орон сууцтай болжээ. 2018 онд 74 саяын машинтай байсан бол 2020 онд 16 саяын ганц “кроун” маркийн машинтай гэж мэдүүлж. 223 сая төгрөгийн зээлтэй ч, “Хөгжих баярт” ХХК, “Эрдэнэс таван толгой”-иудад хувь эзэмшдэг нэгэн аж.  

-МАШИНЫХАА ХОМ-ИЙГ ОЛНООС НУУДАГ УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГИЙН ДҮҮ Х.УРАНБАЯР-

Замын-Үүдийн Цагдаагийн хэлстийн Замын цагдаагийн хэлстийн дарга Х.Уранбаяр:

Түүний тухайд УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн хүргэн дүү гэгдэж буй. Г.Мөнхцэцэг гишүүн өмнөх дөрвөн жил Замын-үүдийн тойргоос сонгогдохдоо аймагтаа дорвитой хийсэн зүйлгүй. Харин ч Замын-Үүдийн байж болох бүх газар ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ “чихсэн” гэх мэдээлэл бий. 2017 онд гэхэд л өөрийн төрсөн дүү Г.Мөнхтүвшинг Замын-Үүд суманд Хяналт прокуророор, дүү Г.Мөнхзулын сумын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар тус тус томиолоход нөлөөлсөн байна. Х.Уранбаярын  сүүлийн жилүүдэд үндэслэлгүй хөлжсөн. Жижиг тэрэг унадаг байсан хүн жил гаруйн өмнөөс “Lexus 470” унадаг болсон. Замын цагдаагийн Х.Уранбаяр л гэхэд Өмнөговь аймагт хоёр, Замын-Үүдэд хоёр том тэрэгтэй.

ХОМ: Ч.Уранбаярын өөрийн орлого 2016 онд 13 сая байсан бол 2020 онд 41 сая болж өсжээ. 72 саяын үнэ бүхий нэг орон сууцтай. 2016 онд малгүй байсан бол 2020 онд Ямаа-70, Хурдан удмын адуу-15, Хонь-40 зэргээр 25 сая төгрөгөөр хэмжигдэх малтай болсон байна. Харин түүний машины ХОМ анхаарал татав. Тодруулбал, 2016 онд 14 сая төгрөгийн машинтай, 2019 онд 29 сая төгрөгийн машинтай байсан бол 2020 огд машингүй хэмээн ХОМ-тээ мэдүүлсэн байна. Гэвч тэрбээр Дорноговь болон Өмнөговь аймагт 2-4 ачааны автомашин явуулдаг бөгөөд өөрийн нэр дээр бүртгүүлээгүйг түүний ХОМ-ээс харж болно.

-АВТОТЭЭВРИЙН ТӨВИЙН ДАРГА БОЛСНООС ХОЙШ ХӨРӨНГӨ НЬ НЭМЭГДСЭН А.ХАТАНСАЙХАН-

Авто тээврийн төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан:

Ид баривчилгаа хийгдэж байх үеэр АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг ажлын байраа орхин зугтсан гэдэг дуулиан гасан. Түүний хувьд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн. Дөрвөн сартайдаа Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Монгол Улсын Харьшгүй мэргэн Ц.Алтангэрэлийнд өргүүлж, тус суманд өссөн гэдэг. Тиймдээ ч жүдо болон үндэсний бөхөөр хичээллэж 26 жил барилдан 1997 онд Монгол Улсын начин цол хүртсэн байна. 2012, 2016, 2020 онуудад Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАН-аас сонгогдон ажиллаж байжээ. Харин Автотээврийн төвийн Замын-Үүд салбарын даргаар 2017 оноос эхлэн ажилласан аж. Мөн тэрбээр 2019 онд Түшээ дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ.

ХОМ: Түүний өөрийн орлого 2016 онд 13 сая байсан бол 2020 онд 19 сая болж өсжээ. Харин гэр бүлийн орлого 54 саяас 188 сая болтлоо өссөн байна. 140 саяар үнэлэгдэх нэг орон сууцтай. 38 саяын адуу, 28 саяын газар, 15 саяын үнэт эдлэл, 33 саяын хадгаламж, 25 саяын авлагатай бол 133 саяын зээлтай аж. 2016 онд 61 саяын “Land Cruiser 200” , “Grandmark II” машинтай бай байгаад 2020 онд 141 саяаын “Grandmark II”, “Land Cruiser 200”, “Lexus, GS 300” гэсэн машинуудтай болсон гэж мэдүүлжээ. “Говь хувьцаат компани” ХК, “Ашид дэвжих” ХХК, “Тамирын Улаан хошуу” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-иудад хувь эзэмшдэг байна.

-ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭРЭЭ ИХЭД НУУЦЛАГДМАЛ ХИЛИЙН ЦЭРГИЙН 0108-Р АНГИЙН Б.НЯМБАТ, Б.БАТТҮШИГ НАР-

Зам-Үүд сум дахь Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг:

Авлигын хэргээр баривчлагдсан зургаан даргаас хамгийн нууцлаг мэдээлэлтэй нь хилийн цэргийн 0108-р ангийн хоёр дарга Б.Нямбат, Б.Баттүшиг нар. Эдгээр хурган дарга нар cv болоод товчхон намтар, ажил мэргэжлийн мэдээлэлээ хумсын толион чинээ ч байлгахгүйгээр хэвлэлийнхнээс ихэд нууцалжээ. Хилийн цэргийн том цолтой офицерууд ч бүгд ачааны машинтай” гэсэн юм. 2018 онд Дорноговь аймгийн Замын-Үүд хотын захирагчийн ажлын албанаас “Дорноговь аймгийн Замын-Үүд хотын захирагчийн ажлын алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хилийн 0108 дугаар ангийн албан хэрэгцээнд суудлын автомашин худалдан авах ажил” тендер гэсэн 33 сая төгрөгийн үнийн дүн бүхий тедер зарлаж байж.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЧАГНАСАН Г.ЗАНДАНШАТАРЫН ХҮН ГЭГДЭЖ, СЭЖМЭЭРЭЭ ДЭЭРХ 6 ДАРГАТАЙ ХОЛБОГДОЖ МЭДЭХ С.ГАНБАТ-

Бригадын генерал С.Ганбат: Дээрх зургаан албан хаагчийн хэрэгтэй холбогдуулан баривчлагдсан хүн Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг гэх. Хуулийнхан дундаа алдартай Сийлээ Ганбатын гэрээс их хэмжээний мөнгө, олон тооны буу, тагнаж, чагнах зориулалт бүхий төхөөрөмжүүд олдсон. Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэгдсэн ТЕГ-ын дарга Б.Гэрэлийн асуудалтай ч сэжим холбогдож мэдэхээр. Г.Занданшатарын сайхан муухай, хамаг ажлыг нь зохицуулдаг байсан гэгддэг хөрөнгөжсөн генерал. Тэрбээр, 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт Туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, тус газрын дарга, Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар тус тус ажиллаж байсан намтартай. С.Ганбатын хүү Пүрэвсүрэн Монголбанканд ажилладаг бөгөөд Г.Занданшатарын шахаагаар орсон гэгдэж буй. Мөн Фортуна Батбаярын хүргэн гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-27 02:08

Бүгд гэм зэмгүй өнгөрсөн гэсэн үг үү

Зочин
Зочин
2021-07-27 06:34

Хил га�##�ийнхан дарга цэрэггүй бүгд авилгачид. Системээр нь өөрчлөхгүй бол дарга нары нь солиод ч нэмэргүй дээ.

Зочин
Зочин
2021-07-27 19:40

estoi shaaj ugchee nadaas ireed asuu heleed ugie .naaduul chini yu ch ugui guilgachin shahuu humuus nyambaatariin hajuud

хуцваа
хуцваа
2021-07-28 00:34

хулан

Иргэн
Иргэн
2021-07-30 11:47

Баривчилгаа хийж худлаа сүрийг үзүүлсэн хэрэг үү, одоо буцаад ажлаа хийж байна гэхээр юу гэж ойлгох вэ

buy azithromycin tablets usp
buy azithromycin tablets usp
2021-09-25 21:20

Viagra 130mg Generic

gabapentin 600
gabapentin 600
2021-10-01 02:50

Buy The Blue Pill Pharmacy Online

daily cialis online
daily cialis online
2021-10-31 12:35

Buy Generic Viagra Online

cialis online compare discount viagra
cialis online compare discount viagra
2021-10-31 16:00

Prezzo Di Levitra

Stromectol
Stromectol
2021-10-31 20:18

Amoxicillin Symtoms

Viagra
Viagra
2021-11-05 21:27

Comprare Levitra Su Internet

Cialis
Cialis
2021-11-06 10:39

drinking with cialis

Lasix
Lasix
2021-11-08 06:17

order generic cialis c o d

Propecia
Propecia
2021-11-09 03:42

Causas De Propecia

does prednisone raise blood pressure
does prednisone raise blood pressure
2021-11-11 06:05

levitra and bph

cheap priligy
cheap priligy
2021-11-14 17:51

Online Generic Cialis Tadalafil

hydroxychloroquine purchase online
hydroxychloroquine purchase online
2021-12-05 03:07

Is Alli Available

what does plaquenil do to your body
what does plaquenil do to your body
2021-12-05 03:18

Drug Id Cephalexin 500mg Cap Lup

gabapentin and tramadol
gabapentin and tramadol
2021-12-05 12:53

Adult Dosage Amoxicillin

5 mg cialis generic india
5 mg cialis generic india
2021-12-05 13:19

cialis under tongue

Холбоотой мэдээ

Back to top button