ЭРҮҮЛ МЭНД

Wi-Fi хүний эрүүл мэндэд хортой

Ухаалаг гар утас, нөтбүүк, зурагт, мөн утасгүй сүлжээний төхөөрөмжөөс гаралтай харшил гэсэн шинэ төрлийн өвчнийг АНУ-ын эмч нар бүртгэж авсан байна. Гэрийн тэжээмэл амьтад, жүржийн төрлийн жимс жимсгэнэ, бусад тоос, шороо, цэцэг, ургамлын гэх гаралтай уламжлалт харшил өдөөгчөөс гадна “Wi-Fi” сүлжээ нь хүний эрүүл мэндэд хортой болохыг тогтоосон байна.

Гол шинж тэмдэг нь толгой өвдөх, хамарнаас нус гоожих, нүд харанхуйлж хараа муудах зэрэг аж. Хүний биед хортой гэдэг нь “Wi-Fi” төхөөрөмжөөс ялгарах хүний нүдэнд үл үзэгдэх радио долгионоос болдог. Хор нь тархи мэдрэл, нүдний салстад муугаар нөлөөлдөг.

Удаан хугацаагаар радио долгионы хажууд байх нь бие махбодийн антиоксидант хамгаалалтын түвшинг бууруулж, улмаар дотор эрхтэнүүд, ялангуяа элэгний үйл ажиллагаанд хортой нөлөөтэй аж.

Радио долгион нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнд саатал учруулдаг, төмсөгний эсийг гэмтээдэг юм байна. Өндөр хурдтай байх тусмаа илүү хортой долгион цацруулдаг, цаашлаад үргүйдэлд хүргэдэг ажээ. Жирэмсэн эмэгтэйчүүд аль болохоор иймэрхүү тоног төхөөрөмжид ойр байхаас татгалзах нь зүйтэй. Учир нь, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж, ураг эндэхэд хүргэдэг байна. “Wi-Fi” төхөөрөмжийг тогтмол ашиглах нь үр зулбах магадлалыг даруй 50 хувиар нэмэгдүүлдэг гэнэ. Хордвол нойргүйдэлд хүргэж, өдөр тутмын амьдралын хэвийг өөрчилдөг. Радио долгион, цацраг туяа нь хорт хавдар үүсгэдэг болохыг мөн эрдэмтэд тогтоожээ.

О.АНАР

(Эх сурвалж: newsrambler)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button