ДЭЛХИЙ

АНУ “Дижитал юань”-иас эмээж, ноён долларын ноёрхлоо алдахаас АЙЖ БАЙНА

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа дижитал юанийн хэрэглээтэй холбоотой Хятадын улсын төлөвлөгөөний талаархи мэдээллийг цуглуулах ажилд ханцуй шамлан ороод байна. Учир нь, АНУ-ын зарим албан тушаалтнуудын дүгнэж байгаагаар Бээжин дижитал юань гэсэн валютаараа дамжуулан дэлхийн зах зээл дээрхи америк долларын үүргийг бууруулж, хүчийг нь сулруулах зорилгоор ашиглаж магадгүй хэмээн эмээж эхэлсэнтэй холбоотой. Энэ талаар, мэдээллийн “Блүүмберг” (Bloomberg) агентлаг мэдээлсэн.

Агентлагийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, АНУ-ын Сангийн Яам, Төрийн Департамент, Пентагон, Цагаан ордны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн албан тушаалтнууд Хятадын эрх баригчдын гаргах гэж буй дижитал валютыг хэрэглэснээр “ямар үр дагавар”-тай болох талаар судалгаа шинжилгээний ажлыг аль хэдийнэ эрчимжүүлээд эхэлсэн байна.

АНУ-ын зарим албан тушаалтнууд дижитал юань ашиглах нь “Дэлхийн валютын үндсэн нөөц болох НОЁН ДОЛЛАР-ыг замаасаа зайлуулах урт хугацааны хүчин чармайлт”-ын нэгээхэн хэсэг болно хэмээн болгоомжилж байгаа аж.

Жо Байдены Засаг захиргаа “дижитал юань хэрхэн тархах, түүний тусламжтайгаар АНУ-ын хоригийг тойрч гарах боломжтой эсэх”-ийг түлхүү сонирхож эхэлсэн.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Байдены засаг захиргаа одоогоор Хятадын дижитал мөнгөн тэмдэгтээс ирж буй аюул заналхийллийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахаар төлөвлөөгүй байгаа аж. Харин ч, Вашингтон Хятадын эсрэг хариу арга хэмжээ буюу “сөрсөн базаа” хийж, өөрсдийн гэсэн “ДИЖИТАЛ АМЕРИК ДОЛЛАР”-ийг бий болгох боломжийн талаар илүү анхаарлаа хандуулж байгаа юм байна.

АНУ-ын хууль тогтоогчид энэ 2021 оны эхээр АНУ-ын Төв банк болох “Жером Пауэлл” болон Сангийн нарийн бичгийн дарга Жанет Йеллен нараас бүрддэг АНУ-ын Холбооны Нөөцийн Систем (FRS)-ийн тэргүүнээс энэ боломжийн талаар нэмэлт мэдээлэл авахыг оролдож байсан.

БНХАУ-ын хувьд өөрийн “дижитал мөнгөн тэмдэгт” буюу “ДИЖИТАЛ ЮАНЬ”-ийг хөгжүүлж байгаагаараа Дэлхийд тэргүүлэх зэргийн улсад зүй ёсоор тооцогдож эхэлсэн бөгөөд “Дижитал юань”-ийг үүрэн холбооны сүлжээ, интернетийн холболтгүйгээр ч ашиглаж болдог гэдгээрээ маш давуу талтай байгаа юм.

Өнгөрсөн 2020 оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банк (Төв банк)-ны Мөнгөний Бодлогын Газрын дарга Сүн Гүөфэн мэдэгдэхдээ, “Хятад улс янз бүрийн хотуудад “дижитал юань”-ийн дотоод хаалттай туршилтуудыг амжилттай явуулж байгааг зарлаж байсан. Гэсэн ч, “дижитал юань”-ийг чухам хэдийд Дэлхийн зах зээл рүү гаргах нь тодорхой биш байгаа гэж мэдэгдэж байв.

БНХАУ-ын Ардын Банк бол өөрийн дижитал валютыг хөгжүүлж буй Дэлхийн хэд хэдэн зохицуулагч байгууллагуудын нэг. Европоос Швед, Франц түүнчлэн ОХУ-аас гадна бусад хэд хэдэн улс орны төв банкууд ч “дижитал валют”-ыг ашиглах талаар бодлого хэрэгжүүлж эхэлсэн. “Дижитал валют” нь үйл ажиллагааны хувьд бэлэн бус мөнгөтэй ижил төстэй байх төлөвтэй байгаа ч албан ёсоор одоо байгаа бэлэн болон бэлэн бус сангаас гадна төлбөрийн гуравдагч хүчин зүйлд тооцогдох юм.

Үүний зэрэгцээ, “дижитал валют”-ыг хөгжүүлж буй орнуудын санхүүгийн байгууллагууд энэ нь КРИПТО-ВАЛЮТтай ямар ч холбоогүй болохыг цохон тэмдэглэж байгаа юм.

Хэрэвзээ, Хятадуудын гаргах “дижитал юань” Дэлхийн хөрөнгийн зах зээлд гарч, ашиглагдаад эхэлчихвэл хүн бүхний мэддэг өнөөх НОЁН ДОЛЛАРын хэрэглээ багасч, аандаа Дэлхийн зах зээлээс арчигдах магадлал тун өндөр байгаа. Үүний үр дүнд, “Дижитал юань”-ийнхаа тусламжтайгаар Хятадууд улам л хүчирхэгжиж, жинхэнээсээ дэлхийн нийгэм, эдийн засгийг өөрчилж, “ХЯТАДЫН ЭРИН ЗУУН” гэгчийг бүтээх цаг айсуй аж.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-07-27 11:06

БИТКОИНЫГ НАМ ЦОХИХ ЮМ БИЗДЭЭ

Ingej hudlaa medeelj bolohgui
Ingej hudlaa medeelj bolohgui
2021-07-27 14:16

Дэлхийн хөрөнгийн зах зээлд tuuniig huleene avch ashiglah, өнөөх НОЁН ДОЛЛАРын хэрэглээ багасч, аандаа Дэлхийн зах зээлээс арчигдах магадл#### тун baga Hytad iluu neelttei huviin umchiin haldashgui erh nuuts hamgaalagch boltol bolomjgui байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x