Нийслэл

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төсөлд дараах хоёр бүтээл өндөр оноо авчээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 94 дугаар захирамжаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг судалж, холбогдох санал шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Уг захирамжийн дагуу үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдааныг наймдугаар сарын 6-наас 16-ны хооронд зарлаж, нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн. Ирсэн бүтээлүүдийг энэ сарын 16, 17, 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын веб сайт www.uda.ub.gov.mn-д байршуулж, иргэдийн саналыг цахимаар хүлээн авлаа.

Дээрх хугацаанд нийт 24295 иргэн санал өгсөн бөгөөд тус санал асуулгаар хоёрдугаар баг 5959, зургадугаар баг 7791 авчээ. Эдгээр хоёр баг хамгийн өндөр оноо авсан бол дөрөвдүгээр баг 5485, гуравдугаар баг 2210, есдүгээр баг 1804, наймдугаар баг 367, тавдугаар баг 260, долдугаар баг 163 оноог тус тус авсан байна.

Үүнээс хамгийн өндөр оноо авсан хоёр бүтээлээр дараах концепцууд тодорчээ.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close