ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Наймдугаар сар: Нарны соронзон шуурганаас болгоомжил

Ирэх наймдугаар сард хүн төрөлхтнийг хэд хэдэн хүчтэй соронзон шуурга хүлээж байна. Ялангуяа, цаг агаарын үзэгдэлд хэт мэдрэмтгий хүмүүст хэцүү үе болох гэж байна.

Сарын дундуур Нарны идэвхжил хамгийн ихээр явдагдах бөгөөд үүнд бэлтгэлтэй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ талаар ”АPnews” агентлаг мэдээлэв. Нарны идэвхжил зуны сүүлчээр болох төлөвтэй байгаа аж.

Эхний соронзон шуурга наймдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болох юм байна. Ер нь Нар, Сар од гаригийн нөлөө хүний биед шууд утгаараа нөлөөлдөг. Ялангуяа, зүрх судасны өвчтэй хүмүүс энэ үеэр илүү болгоомжтой байхыг зөвлөдөг. Энэ удаагийн соронзон шуурга нэг их хүчтэй болохгүй учир бусад хүмүүст бараг мэдрэгдэхгүй өнгөрөх аж.

Наймдугаар сарын 10-нд нэлээд хүчтэй соронзон шуурга болно хэмээн мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ үеэр Нарны идэвхжил түвшний хувьд дундаждаа тооцогдох бөгөөд нөлөө нь цага агаарын үзэгдлээс хамаарч бие нь тавгүйрхдэг бүх хүмүүст нөлөөлөх аж.   

Наймдугаар сарын 13-14-ний хооронд соронзон шуурганы идэвхжил бага зэрэг буурах тул эрүүл мэндийн хувьд ч нэг их санаа зовох зүйлгүй юм байна. Энэ үеэр наймдугаар сарын 16-20-ны хооронд болох дараагийн соронзон шуурганд харин бэлтгэлтэй байх нь зүйтэй. Энэ өдрүүдэд толгой хүчтэй өвдөх, сэтгэл санааны байдал тогтворгүйтэх, үе мөч янгинан өвдөх болон бусад тааламжгүй шинж тэмдгүүд илэрч болох юм байна.   

Түвшний хувьд дунд зэргийн хүчтэй соронзон шуурга наймдугаар сарын 29-нд тохиох ба энэ өдөр аль болохоор бие бялдарын болон сэтгэл хөдлөлийн аливаа стрессээс ангид байж тайван амрахыг зөвлөж байна.  Нарны соронзон шуургыг ямар нэгэн асуудалгүй давж гарахын тулд муу дадал зуршлуудаасаа татгалзаж, хоолны дэглэмээ ч эргэн харж, зарим нэг өвчин намдаах эм бэлдмэлийг гарын дор ойр байлгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв биеийн байдал улам дордвол түргэн тусламж дуудах эсхүл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x