ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн халдвар авах магадлалтай хүмүүс

Их Британийн эрдэмтэд ээлжит нэгэн судалгаагаараа коронавирусийн халдвараар чухам ямар хүмүүс нас барж байгаа талаар судалжээ. Тэдний тодорхойлсноор ихэнхи тохиолдолд 40-өөс дээш насныхан өртсөн гэжээ. Тэдгээр хүмүүс нь вакцинд хамрагдаагүй, мөн ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан аж.

Их Британийн нутаг дэвсгэрт вакцинжуулалт хийгдэхээс өмнө коронавируст халдварын хохирогчид  нь ихэвчлэн чихрийн шижин өвчтэй, даралт өндөртэй, жингийн илүүдэлтэй хүмүүс байсан гэдгийг энд онцлох нь зүйтэй. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлэв.

Гол шалтгаан нь тус улсад 60-аас дээш насныхан голдуу вакцинжуулалтад хамрагдаж, бусад насныхан вакцинжуулалтад хамрагдахгүй байгаатай холбоотой ч байж болох юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийн дундаж нас 42 байгаа юм.

Вакцинжуулалтаас болж нас баралт нэмэгдэж байгаа гэсэн яриа олон нийтийн дунд тархсан нь цуу яриа гэдгийг шинжээчид онцлов. Нөгөөтэйгүүр, вакцин хийлгэсэн хүмүүс хүртэл халдвар авах боломжтой гэдгийг дурьджээ. Үүний шалтгаан нь вакцинд хамрагдсан хүмүүсийн тав орчим хувь нь дархлааны хариу урвал үзүүлэхгүй байх магадлалтай бөгөөд өөр бас таван хувь нь вакцин хэт сул үйлчилж байгаатай холбон тайлбарлажээ. Эрдэмтдийн хэлснээр, хэрэв бүх хүн вакцинд хамрагдсан байсан бол нас баралт маш цөөхөн байх байсан гэжээ.

О.АНАР

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button