Нийгмийн
Хорт хавдрыг ялсан тамирчин эхний тойрогт хожжээ

“Токио-2020” олимпын наадмын ширээний теннисний тэмцээн дуулиан, шуугиантай, аваргууд, луугаруудад тун халгаатай үргэлжилж байна. Өнөөдөр л гэхэд Токиогийн олимпын бамбарыг асаасан Наоми Асака ялагдан, үзэгчдийн суудалд шилжсэн.
Тэгвэл Испанийн теннисчин Карла Наварро эхний тойрогт ялаад тун ч их баярлажээ.
Учир нь тэрбээр жилийн өмнө хорт хавдар тусаж, түүнээс хойш өвчинтэй тэмцсээр хагас жилийг үдсэн байна.
Хавдраа ялаад олимпод оролцож буй нь түүний хувьд том ялалт. Тэгээд бүр эхний тойрогт хожсон нь Наваррод бүр ч их урам, итгэл өгснө нь мэдээж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.