ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Бельги: Насанд хүрээгүй хүүхдүүдийг эмнэлгийн аргаар үхүүлэхийг зөвшөөрөх үү

Бельгийн парламент хүнд өвчтэй насанд хүрээгүй хүүхдүүдийг эмнэлгийн аргаар өвчнөөс нь салгах, өөрөөр хэлбэл, өөрийнх нь хүсэлтээр үхүүлэх хуулийн төслийг дэмжсэн байна. Тус хуулийн төслийг тун ойрын хугацаанд авч хэлэлцэхээр боллоо.

“Эвтанази – гэдэг бол эдгэршгүй өвчин тусч, тухайн өвчний улмаас зовж шаналж буй өвчтнийг эмнэлгийн аргаар үхүүлэх арга юм”

Эдгэршгүй хүнд өвчтэй хүүхдүүд цаашид амьдрах эсэхээ өөрөө бие даан шийдэх тухай хуулийн төсөл юм. Мэдээж, үүнтэй холбоотой маргалдаан тасралтгүй гарсаар байгаа юм. Уг хуулийг дэмжигчдийн дотор ч санал зөрөлдөөн байгаа юм.

Бельгийн бараг бүх эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг болон эрчимт эмчилгээний тасгуудад автомашины осол, гал түймэр, хорт хавдар туссан, эсхүл эдгэршгүй ховор өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байдаг.

Доминик Биарра хэмээх эмч Парламентын гишүүдийг тэдгээр хүнд өвчтэй хүүхдүүдэд анхаарлаа хандуулах уриалга хүртэл гаргаад байгаа юм. Анагаах ухаан үхлийн өвчин туссан хүүхдүүдийг зовлон шаналалаас нь хурдан салгах, өөрөөр хэлбэл, эмнэлгийн аргаар үхлийн тариа хийх зөвшөөрлийг эмч нарт олгохыг уриалсан байна. Доминик Биарра эмчийн гол санаа бол бие сэтгэлийн хувьд тэсвэрлэшгүй өвчин шаналал амсаж байгаа тэдгээр өвчтнүүд үхэл амьдралын сонголтыг өөрөө хийх боломжийг олгох явдал юм байна.

Эмчийн хэлснээр бол “Гипократын тангараг” өргөсөн эмч нарын гол зорилго бол мэдээж өвчтнүүдийг эмчилж эдгэрүүлэх явдал. Нөгөө талаар, өвчтнүүдийг өвчин шаналалаас нь салгах нь ч бас хүнлэг ёсны хэрэг гэсэн юм.

Насанд хүрээгүй хүүхдүүд сайн дураараа амьдралыг орхих хуулийн төслийг Бельгийн Социалист Намынхан санаачилжээ.

Харин, эмнэлгийн аргаар, өөрийн хүсэлтээр үхэх хүсэлтээ гаргасан хүүхдүүдийн эцэг эхийн саналыг зайлшгүй авах эсэх талаар Парламентын гишүүд хэлэлцэж эхлээд байна. Эмч нарын үзэж байгаагаар бол эцэг эх нь хүүхдийнхээ сэтгэлзүйд нөлөөлж, хүүхдээ бие даан шийдвэр гаргахад саад учруулдаг хэмээн үзэж байгаа тул өвчтэй хүүхэд гадны ямар нэгэн нөлөөгүйгээр үхэл амьдралаа сонгох эрхтэй гэж байгаа юм.

Харин, Бельгийн Христийн-Ардчилсан Намынхан хүний амьсгалыг хиймлээр зогсоохын эсрэг байр суурьтай байгаа юм. Тус намын гишүүдийн үзэж байгаагаар бол анагаах ухааны алдаанаас болж эдгэрэх магадлалтай хүүхдүүд алдаа гаргасан хариуцлагагүй эмч нарын золиос болохгүй гэх газаргүй хэмээн үзэж байна.

Түүнчлэн, лалын шашинтнууд, еврейчууд болон католик шашинтнууд мөн эсрэг байр суурьтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-28 17:02

Ene bol zovhon huuhed ch bish hund ovchtei olon jil ovchindoo shanalan zovj bga tomchudad ch hamatai aduudal.
Evtanazi ged ene tuhai bi ooroo ch sudalj bsiin.Evropiin zarim orond huleen zovshoorson bdag ym bnle.
Aimmar ovdoj bainga shanalj uzegui humus medehgui l de.
Tarhi tolgoi chin tesehiin argagui ovdod yahaa medehgui bh ymar aimaar geech.

Холбоотой мэдээ

Back to top button