Нийгмийн

Нүүрс тээврийн жолоочид “Цагаан хад” бүсэд хулгайгаар зорчвол байгууллагын зөвшөөрлийг цуцална

Нүүрс тээврийн жолоочид “Цагаан хад” бүсэд хулгайгаар зорчвол байгууллагын зөвшөөрлийг цуцалах талаар аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Чинзориг мэдээллээ. Тэрбээр,

“Цагаан хад” суурьшлын бүсэд 22 дахь өдрөө бид ажиллаж байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. 400 гаруй хүнийг татах ажил хийгдэж байгаа юм. Үүнээс гадна хулгайн нүүрсний тээврийн жолоочид ирсээр байгаа. Тэдгээр жолоочдод хандаж хэлэхэд түр журмын дагуу тодорхой хугацаанд татна. Тэр хүртэл өндөр үнэ хэлж, нааш тээвэр хийхгүй байхыг анхаараарай. Зорчсон тохиолдолд ААН байгууллагуудын үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ авна.  

Мөн бүртгэлтэй, 14 хоног тусгаарлалтад орсон жолооч нар ачилт болон экспортод гарах учир хулгайн замаар өндөр зардлаар ирж эрсдэл үүрэхгүй байхыг онцгой анхааруулъя” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button