МэдээНийгмийнЭДИЙН ЗАСАГЭРҮҮЛ МЭНД

Нэг нь 225 сая төгрөгийн үнэтэй ПОС төхөөрөмжийг 146 өрхийн эмнэлэгт тараажээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС төхөөрөмж гардуулжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу ДЭМБ  коронавирусийн халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулах ПОС-ын төхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм.

Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 146, тосгоны эрүүл мэндийн дөрвөн төвийн төлөөлөлд гардуулав.  Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг төхөөрөмжөөр хангаснаар батлагдсан тохиолдлын мэдээлэл болон хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээний хариуг цахим программд  хувийн гар утсаа ашиглан оруулж байсныг ийнхүү шийдэж байна. Мөн бүхий л төрлийн аппликэйшн ашиглан бүртгэл, мэдээлэл үүсгэх боломж бүрджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button