ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

“Дельта” хувилбар илэрсэн улс орнуудын тоо 132 болов

“COVID-19”-ийн шинэ мутацид орсон “Дельта” хувилбар илэрсэн улс орнуудын тоо 132 болсон талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. Тус байгууллагын долоо хоног тутмын тархвар судлалын мэдээллийн тайланд Дэлхийн 132 улс орон, түүний дотор найман шинэ улсад “Дельта” хувилбарын халдварын тохиолдлууд бүртгэгдсэн гэжээ.

Мутацид орсон “Дельта” хувилбарыг ДЭМБ-ын зүгээс “анхааралдаа авах ёстой” ангилалд багтаад байгаа юм. Коронавируст халдварын дөрвөн ч хувилбар шинээр мутацид орсон ба эхний “Альфа” хувилбарын хувьд 182 улсад, дараагийн “Бетта” хувилбар 131 улсад, харин “Гамма” хувилбар 81 улсад оронд бүртгэгдсэн.

ДЭМБ -аас өнгөрсөн долоо хоногт Дэлхий дахинд коронавируст халдварын өвчлөл 8 хувиар өссөн болохыг тэмдэглэжээ. Тиймээс коронавирусийн халдварын 3,8 сая гаруй шинэ тохиолдол илэрчээ. Үүний зэрэгцээ халдвараар нас барсан хүмүүсийн тоо 21 хувиар өсчээ. Өнгөрөгч долоо хоногт 69 мянга гаруй хүн нас барсан гэсэн таагүй мэдээ байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, ОХУ-д илэрсэн коронавирусийн “AT.1” хувилбарыг хяналтын жагсаалтаас хассан байна. Энэ хувилбар нь анх 2021 оны нэгдүгээр сард ОХУ-д бүртгэсэн. Одоогийн байдлаар энэ жагсаалтад Дэлхийн өөр өөр улс орнуудад өөр өөр цаг үед илэрсэн “COVID-19”-ийн 16 хувилбар багтжээ.

Оросын вирус судлаач Евгений Тимаков хэлэхдээ, мутаци нь өвчтэй хүнд илүү халдварлах магадлал өндөр, гэсэн ч ОХУ-д илэрсэн  коронавирусийн хувилбар нь аюул эрсдэлгүй гэв.

“Ерөнхийд нь авч үзвэл, вакцинууд нь хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэх, нас баралтаас сайн хамгаалж байгаа бол хөнгөн өвчлөхөөс сэргийлэх нөлөө нь бага байна.

Тодруулбал, “AstraZeneca”-гийн “Vaxzevria”, “Moderna”-гийн “mRNA-1273”, “Pfizer/BioNTech”-ийн “Comirnaty”, “Sinovac”-ийн “CoronaVac” вакцин хүндээр өвчлөхөөс 80-аас дээш хувиар хамгаалж байна” хэмээн ДЭМБ-ын тайланд дурьджээ.

Мөн лабораторийн хэд хэдэн судалгаагаар халдвар авсан хүн вакцины нэг тунг хийлгэсэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийн дунд халдвар тархах эрсдэл вакцинжуулалтад хамрагдаагүй хүнийхтэй харьцуулахад бараг тэн хагасаар буурсан үзэгдэл ажиглагдсан хэмээн ДЭМБ мэдээлэв. ДЭМБ-ын урьдчилсан таамаглалаар “COVID-19”-ийн тохиолдол энэ эрчээрээ нэмэгдсээр байвал халдвар авсан хүний нийт тоо ирэх хоёр долоо хоногт 200 саяаас давж болзошгүй байгааг анхаарууллаа. Тиймээс аль болохоор вакцинжуулалтад хамрагдах нь одоогийн байдлаар халдвараас хамгаалах хамгийн найдвартай алхам хэмээн дүгнэж байгаа юм.

(Эх сурвалж: iz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button