Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: МҮИС-ийн НИСГЭГЧИЙН АНГИ 3.2 сая төгрөгийн төлбөртэй, 50 оюутан суралцуулна

Монгол Улсын Их Сургууль /МУИС/ -тай нэрний хувьд адил төстэйн учир хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд ихээр андуурч суралцдаг Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ ирж буй хичээлийн жилд онгоцны нисгэгчийн ангиа нээж байна. МҮИС 1998 онд “Чандмань Эрдэнэ” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Хожим 2002 онд коллеж болж, 2004 онд дээд сургуулийн статус руу шилжсэн байдаг. Харин их сургууль болсон нь 2013 он.

-ШИНЭ САЛБАР СУРГУУЛЬДАА ДӨРВӨН МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭЛТ АВНА-

МҮИС нийт 98 мэргэжилд оюутан элсүүлдэг. Эмч, багш, инженер төдийгүй Брэнд менежэр ч энэ сургуулиас төрөн гарах боломжтой. Ийнхүү олон мэргэжлийн анги нь энэ жил дөрвөөр нэмэгдсэний дотор онгоцны нисгэгчийнх багтжээ.

Чамгүй сайн маркетинг хийдэг МҮИС-ийн тус ангийг нээж буй тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдмагц, хүмүүс нэг талдаа басаж, нэг талдаа бахархаж хүлээн авч байв. Харин бид шинэ нээгдэж буй салбар сургуулийнх нь талаар холбогдох ажилтнаас тодруулсан юм.

Агаарын тээврийн салбар сургууль энэ хичээлийн жилээс элсэлт авч эхэлж буй аж. Үүнд: Нисгэгчийн, Агаарын тээврийн үйлчилгээний, Нисэх механик техникийн, Алсын жолоодлоготой нислэг буюу дронны гэсэн үндсэн дөрвөн мэргэжлийн хөтөлбөр багтаж буй. Иймээс нисгэгчээс гадна онгоцны үйлчлэгч, дрон нисгэгчийг ч  бакалаврын түвшинд бэлтгэдэг болж байгаа нь онцлог харагдлаа.

-ОЮУТНЫ КВОТ 50, НЭГ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨЛБӨР 3.2 САЯ ТӨГРӨГ-

Уг шинэ салбар сургуулийг БНСУ-ын Ёнсэй их сургуульд онгоцны техникч, механикчаар докторын зэрэг хамгаалсан Ким Ён Жин хэмээх хүн удирдана. Түүний орчуулагчтай холбогдож тодруулахад, дээрх үндсэн дөрвөн мэргэжлийг дандаа солонгос багш нар заана гэв. Одоогийн байдлаар монгол багш байхгүй хэмээсэн нь анхаарал татна.

Хөтөлбөрийн онцлог нь 2+2 буюу хоёр жил Монголд суралцаад, үлдсэн хоёр жилээ БСНУ-ын Кёнүн их сургуульд суралцан төгсөх аж. Нэг ангид дээд тал нь 50 хүүхэд элсүүлнэ. Англи болон Монгол хэлний ЭЕШ-ын оноо 410-с дээш байх шаардлагыг тавьж буй. Нэг хичээлийн жилийн төлбөр 3.2 сая төгрөг. Харин Агаарын тээврийн үйлчилгээний ангийн төлбөр ганцаараа 2.7 сая төгрөг гэлээ.

Ким Ён Жин докторын орчуулагч эмэгтэй цааш, “АНУ-ын онгоцны нисгэгч нарыг бэлтгэдэг ICAO гэдэг стандарт бий. Үүнийг Солонгосчууд шууд авч, мөрддөг. Ийм учраас манай сургалтыг мөн дэлхийн жишигт нийцсэн, тэр стандарттай гэж ойлгож болно. Хоёр жил Монголд сураад, хоёр жил Солонгост сурахад хөтөлбөрийн зөрүү гарахгүй. Дөрвөн солонгос багш маань уригдаад ирчихсэн. Оюутнуудыг давхар солонгос хэлний хичээлээр нь сайн шахна. Гадны оронд онгоцны нисгэгчээр суръя гэвэл асар өндөр үнэ төлдөг. Манай сургууль ийм хямд төлбөртэй, том боломжийг оруулж ирээд байна” хэмээсэн юм.

-ICAO СТАНДАРТ БОЛОН НИСГЭГЧ БЭЛДДЭГГҮЙ МАНАЙ ОРОН-

ICAO гэдэг нь International Civil Aviation Organization буюу Олон улсын иргэний нисэхийн холбоо хэмээх НҮБ-ын харьяа байгууллага юм байна. Тус байгууллагаас олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын мөрдөх хэм хэмжээ, дүрэм журмыг зохицуулж өгдөг аж. Мөн нисгэгчийн бэлтгэл, сургуулилтад тавих стандартыг тогтоодог гэж ойлгож болно. Ийм учраас дэлхийн аль ч оронд онгоцны нисгэгчийн курс, сургалт хичээллүүлэх бол уг байгууллагаас тогтоосон стандартыг баримтлах учиртай гэсэн үг.

Манай орны хувьд мэргэжлийн онгоцны нисгэгч бэлддэггүй байсан. Ийм учраас нисгэгч болох хүсэлтэй залуус ОХУ-ын нисэхийн сургууль болон Украйны агаарын тээврийн сургуулийг зорьдог. Үүнээс гадна БНСУ, БНХАУ-д суралцаж төгссөн нисгэгчид цөөн тоогоор бий.

Дотооддоо огт бэлддэггүй байсан энэ мэргэжлийг МҮИС “гярхай” олж харж, анх удаа сургалтын хөтөлбөртөө оруулж ирсэн нь энэ. Иргэдээс шүүмжлэл, магтаал хоёрыг зэрэг сонсдог Үндэсний их сургуулийн шинэ маркетинг онгоцны нисгэгчийн анги аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
8 сар 21, 2019 12:07

Нисгэгч гэдэг хүний эрүүл мэнд, амь нас хариуцаж маш үнэтэй агаарын хөлөг жолооддог МЭРГЭЖИЛ юм.

дээд сургуулийн хүрээнд нисэхийн/aeronautic ч гэдэг/ холбоотой мэдлэг, дээд боловсрол олгохтой хольж болохгүй.

Иргэн
Иргэн
8 сар 22, 2019 10:19

Монголчуудыг сайхан хулхидах нь дээ. Ямарч техникийн сург�##�тын баазгүй танхимийн нисгэгч бэлдэх юм байхдаа.

Medehgui
Medehgui
8 сар 23, 2019 02:44

ygad iim muu nertei bdin be ene sur ?

ХУЛХИ
ХУЛХИ
8 сар 23, 2019 09:58

ЯМАРЧ ТЕХНИКИЙН БААЗ СУУРЬГҮЙ БАЙЖ, ЯДАРСАН АРД ТҮМНИЙ ХҮҮХДҮҮДЭЭР ТОГЛОХ ЭРХ ХЭН ОЛГООД БНАА. ОРОС, УКРАЙННЫ НИСЭХИЙН СУРГУУЛИУД МАШ ТОМ ТОМ АНГАР, НИСЭХ ТЕХНИКИЙН БААЗ, СУРГАЛТЫН АЭРОДРОМ, ОНГОЦНУУДТАЙ БАЙДАГ

StevSlarie
StevSlarie
1 сар 17, 2020 09:55

Cephalexin For Oral Suspension Prix Du Levitra 20mg Cats And Amoxicillin [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cephalexin Chemical Comp

MatFuse
MatFuse
1 сар 18, 2020 01:21

Viagra Erfahrungen Mit Acquisto Kamagra 25 Mg [url=http://cialibuy.com]cheapest cialis 20mg[/url] Worldwide isotretinoin by money order in

Ganaa
Ganaa
6 сар 17, 2020 11:52

hey heden jil surdag ym bol

Зочин
Зочин
10 сар 24, 2020 22:01

2 jil solongosd suraar ym chin bga blgude

Зочин
Зочин
2 сар 21, 2021 09:50

ene hotolbor 2024 ond heregjij baih uu bi odoo 9r angiin suragch 12 oo togsood nisehiin injener boloh sonirholtoi end ymar negen tetgeleg hongololt baigaa yu?? 2024 ond angi ni baih bolov uu?

Zochin
Zochin
8 сар 22, 2021 00:27

Sainuu bi bas niseheer yvah moroodeltei oros l deer bh gej bodoj bn

Отгонцэцэг
Отгонцэцэг
9 сар 6, 2021 20:31

Үндсэн хичээлүүд нь мат ангил хэл физик өгч болох болову

Зочин
Зочин
1 сар 29, 2022 01:32

arai l untei yu tolbor ni

Зочин
Зочин
4 сар 17, 2022 23:02
Reply to  Зочин

harinch gaigui

Зочин
Зочин
1 сар 30, 2024 05:08

Ene deer bichsen ymnuud odooch heweereyuu

Зочин
Зочин
2 сар 27, 2024 22:54

ЭЕШ хэдний оноо өгөх вэ

Холбоотой мэдээ

Back to top button