Нийгмийн

“Танхайрсан цагдаа нарынхаа өмнөөс тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж иргэдээсээ уучлал гуй”

Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан бичлэг цацагдсантай холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Иргэнийхээ эрх чөлөөг зөрчдөг, тэрний хажуугаар дуугй өнгөрдөг төр засагтай. Өмнө нь хоёр ялтан бие, биенийгээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулж байсан. Тэр үеийн ХЗДХ-ийн сайд, одооны ЗГХЭГ-ын “ямар бузар булай аймшигтай зүйл вэ” гээд халаглаад сууж байсан. Гэтэл өөрийг нь ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 онд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг тамлан зовоосон, цагдаагийн албан хаагчдыг тэр хүн мэдээгүй өнгөрсөн байж таарах нь. Ийм хариуцлагагүй  байж болохгүй. Одоо Ц.Нямдорж сайд өрөөндөө уйлаад сууж байгаа байх. “Миний удирдлагад дор байсан цагдаа ямар аймар харгислалыг үйлдээ вэ” гэж харуусаад сууж байгаа гэж найдаж байна. Хариуцлага ярихаар дээд түвшиндээ нуугдаад алга болдог. Дор байгаа хүмүүст хариуцлага тооцсон болоод өнгөрдөг зарчим хэрэггүй. Иргэдийнхээ эсрэг дайсагнадаг, иргэддээ хүчирхийлэл үзүүлдэг, цагдааг өөгшүүлээд байж байсан тухайн үеийн ХЗДХ-ийн сайдаар Засгийн газрынхаа гал тогоог бариулж байгаа Ерөнхий сайд энэ хүндээ хариуцлага тооцох ёстой. Яагаад өнөөдрийн Засгийн газрын танхим дотор асуудлын хажуугаар дуугүй өнгөрч, өөгшүүлж байсан хүнийг суулгаж байгаа юм бэ. Энэ хүндээ хариуцлага тооцохгүй юм уу. Ц.Нямдорж сайд ёс зүйн хувьд энэ ажлыг хийх эрхгүй. ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа цагдаагийн албан хаагчид иргэдийг зодсон хэргийг мэдээгүй байсныхаа төлөө иргэдээсээ уучлал гуйх ёстой. Өнөөдөр иргэнээ дайсан гэж хардаг, үзэн яддаг цагдаатай болсон байна, Монгол Улс. Одоо цагдааг бэлтгэдэг, хууль сахиулагчийг бэлтгэдэг, хууль сахиулах тогтолцоог өөрчилдөг бодлого үгүйлэгдээд байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-30 20:40

бичлэг дээрээс харахад тэр хүүгийн нүүр лүү хичнээн өшиглөв...новшийн цагдаа

Zochin
Zochin
2021-07-30 21:17

Ymar ich ovdoj zovson boldoo. Eviidee. Tanchai zodoonch chumuusee buschuu z##luulj schorond chii

Холбоотой мэдээ

Back to top button