ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“COVID-19” вакцины Олон Улсын чуулга уулзалт БНХАУ-д болно

“COVID-19”-ийн эсрэг вакцины хамтын ажиллагааны Олон Улсын анхны чуулга уулзалт ирэх наймдугаар сарын 5 /пүрэв гараг/-нд Хятадад зохион байгуулагдах болсон талаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр /2021.07.29/ хийсэн  хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Чуулга уулзалтыг онлайн видео хэлбэрээр зохион байгуулах юм байна.

Энэ оны тавдугаар сард зохиогдсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “COVID-19”-ийн цар тахлын эсрэг чиглэсэн Дэлхийн эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжихийн тулд Хятад улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдэгдэл хийж, коронавируст халдварын эсрэг вакцин боловсруулж, үйлдвэрлэж буй улс орнуудын вакцинжуулалтын хамтын ажиллагааны олон улсын форум байгуулах талаар дурьдсан байдаг.

Онлайн чуулга уулзалтын гол зорилго нь вакциныг Дэлхий даяар шударгаар, тэгш хүртээмжтэйгээр хуваарилах арга замыг судлах аж. Олон Улсын чанартай чуулга уулзалтыг зохион байгуулах болсон тус санаачилга нь эерэг үнэлгээ авч, Олон Улсын Хамтын Нийгэмлэгийн зүгээс өргөн дэмжлэгийг аваад байгаа юм.  

БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч вакцин бол коронавируст халдварыг дарах хүчтэй зэвсэг гэдгийг онцоллоо.  Тус чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэн үг, Олон Улсын Хамтын Ажиллагааг улам бүр идэвхижүүлж, Дэлхий даяар вакцины хүртээмжийг хурдацтай нэмэгдүүлснээр цар тахлыг даван туулах олон улсын хамтарсан арга хэмжээг дэмжих зорилгоор зохион байгуулах юм.

“Олон Улсын Хамтын Нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд Хятад улс Дэлхий даяар эрүүл нийгмийг бий болгохыг дэмжиж, хөгжиж буй улс орнуудад вакциныг бий болгох, хөгжиж буй орнуудад вакцины үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн Жао Лижянь дүгнэсэн байна.

(Эх сурвалж: rossaprimavera.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button