УЛС ТӨР

Унгарын сайдыг Болгарын далбаатай угтсандаа уучлал гуй, Б.Батцэцэг сайд аа

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто манай улсад өчигдөр айлчилж, 33 ширхэг амьсгалын аппарат бэлэглээд явлаа. Тус улсын хувьд 1950 оны буюу 70 жилийн өмнө манай улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1957 онд Улаанбаатар болон Будапешт хотуудад Элчин сайдын яамдаа нэээж байсан олон жилийн түүхтэй, найрсаг харилцаатай.

Гэтэл 70 жилийн энэ улс төрийн харилцааг манай Гадаад харилцааны яамны хэн нэг хариуцлагагүй ажилтнаас болж сэвтүүлж мэдэх маш том алдаа гарсан нь Унгар улсын гадаад харилцааны сайдыг тус улсын далбаа ч биш бүр Болгар улсын далбааг буруу харуулж өлгөөд угтсан явдал байлаа.

Унгар улсын далбаа УЛААН, ЦАГААН, НОГООН өнгө дараалсан байдаг. Харин Гадаад харилцааны яамны төв хаалганы дэргэд байрлуулсан далбаа УЛААН, НОГООН, ЦАГААН гэсэн дараалалтай бөгөөд Болгар улсын далбаа харагдаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг буруу улсын далбааг буруу байрлуулсан ажилтанд хариуцлага тооцох чиглэл өгсөн гэх. Гэхдээ энэ ингээд өнгөрөх асуудал хэрхэвч биш. Манай улсаас тус улсад суугаа элчин сайдын яам, элчин сайдынхаа нэр нүүрийг барсан эл хариуцлагагүй үйлдлийн өмнөөс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат уучлал гуйх ёстой.

Манай улсаас Унгарт суугаа, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаярыг элчингээр суухаас өмнө жил бүр 200 монгол хүүхэд тэтгэлгээр суралцах боломж нээгдэж эхэлж байв. Одоо ч амжилттай үргэлжилж яваа. Түүнчлэн саяхан амьсгалын аппарат хүртэл Унгараас нийлүүлэх асуудал шийдлээ олсон.

Унгарууд монголчуудад Сонгино дахь Биокомбинатыг байгуулж өгсөн. Мөн 1950-1980 оны хооронд Монгол Улсад олон тооны гүний худаг гаргаж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бэлчээрийг услах ажлыг хийж байсан түүхтэй. Өнгөрсөн 2015 онд тус улсын Ерөнхийлөгч манайд айлчлахдаа, уул уурхай болон бэлчээрийн усалгаа, Улаанбаатар хотын усны хэрэглээг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

27 Сэтгэгдэл

  1. шат шатандаа, ####хам тутамдаа, улам л хариуцлагагүй ,,,, дампуугаараа дэлхийд цойллоо доо

  2. ӨӨР улсын д####баатай угтсан бол гадаад хэргийн сайд огцрох ёстой. ИНГЭЖ хариуцлага ####даж болохгүй

  3. Хүүхдүүд хүртэл мэднэ дээ. Улс орны д####баатай танин мэдэхүйн карт тоглоом элбэг болсон. Дээр ннь гүүгл гээд сайхан юм байна. Тун хариуцлагагүй байна аа. Хариуцлагагүй, хоосон толгойтой хүмүүс улсын нэр хүнд унагаж байна.

  4. ковидийн үеэр гадны олон улс орон зөндөө юм өгсөн..гэтэл Oрос зөөврийн 2 машин өгсөнийг троллууд нь соши####аар ёстой дотор пялганат#### хичнээн сэвэв ээ…Aх нар өөрсдийгөө яаая гэж байж биднийг бодлоо – ч гэх шиг..

  5. Ёстой дэндүү хариуцлагагүй ажилдаа хайнга хандсан бодохоос л ичмээр өмнөөс нь санаа зовчихлоо, Хүнээс юм гуйх гэж байж ингэж хам хум хандаж яаж чадаж байнаа, хэлэх ч муу үг олдохгүй байна.

  6. Ichij uhmeer yumaa ter ajiltan hariutslaga aldsan ni buruu ch gsn battsetseg guai yadaj ooroo haraad zasaj zalruulj bolooguin bhda tgher ooroo ch meddegui gsn ug

  7. Төрд мөнгтэй царай зүстэй нь биш . Ухаанаа ур####дуулсан . Бие хүн болон төлөвшиж эх ороноо гэсэн ариун сэтгэл зүрхтэй хүн ажиллах хэрэгтэй бна . Бидний энэ хэдхэн тооны МОНГОЛ иргэнээ хэнд дээрэлхүүлэхгүй хэнээс ч хамаар####гүй аваад явах ухаантай толгойн ажилдаг хүн л хэрэгтэй бна энэ б####ай авгай хэрэгүй . Хүн хүнд ажил да####гаж болно да####гасан ажилаа бас ш####гах хэрэгтэй биздээ . Өөрөө ажилын хариуцлага ####дсан бна .бурууга хүлээ унсан бөхөд ш####таг мундахгүй . Уучил#### гуй

  8. Энэ нэг КАНОНЧИН БАЛАЙ АВГАЙГ ТӨРӨӨС ########УУЛ. ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ЗАХ ЗУХАА Ч МЭДЭХГҮЙ. ТӨРИЙН МӨНГӨӨР КАНОН АЖИЛЛУУЛЖ МӨНГӨ ХИЙСЭН ЗАНДАНШАТАРЫН ЧИХЭЭСЭЭ ########УУЛААЧЭЭ.

  9. Ene eguuriihan ghdee arai filtergui medeenuud tavihiinmaa huur yumaa dampuuraasaidaa. Unshij bga yumnuudiih ni tolgoind ni uhna ishig uhtsen yumnuud l baihiindaa

  10. Сайд ч тэр ажилтан ч тэр ####ь ####инд том сургамж болсон бхаа дипломат ёсонд бж боломгүй ####даа гарсан бна. Наад захын анхаарч судлах зүйл шүү дээ. Батцэцэг сайд я####т ч бхгүй сул чадваргүй бна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button