НийгмийнСПОРТ

20 настай Ан Сан олимпоос гурван алтан медаль авсан анхны солонгос тамирчин боллоо

“Токио-2020” олимпын наадам түүхэн амжилт дүүрэн үргэлжилсээр. БНСУ-ын байт харвааны тамирчин Ан Сан “Токио-2020” олимпоос гурван алтан медаль хүртсэн.

Гурвын гурван алтан медалиар энгэрээ мялааснаас гадна тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө олимпын дээд амжилт шинэчлэн, тогтоосон юм.

Үүний сацуу 20 настай Ан Сан бас нэгэн түүхэн амжилтын эзэн болжээ.

Олимпын наадамд анх удаа цэц сорьж буй түүнээс өмнө зуны олимпоос гурван алтан медаль авсан солонгос тамирчин үгүй байсан юм. Үүний сацуу “Токио-2020” олимпын наадмаас гурван алтан медаль хүртсэн анхны тамирчин нь Ан Сан боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button