Нийгмийн

Монголын жүдочид дагах тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгалаа

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна.

Монголын жүдочид эхний тойрогт БНСУ-ын багийг 4:1-ээр ялсан ч ОХУ-ын багт 42-оор дийлдсэн.

Улмаар манай жүдочид дагах барилдаанд Германы багт 4:2-оор ялагдлаа. Монголын жүдочдоос Ц.Цогтбаатар, Саид Моллаи нар ялж, Д.Сумъяа, Б.Ганхайч, Ө.Дүүрэнбаяр, О.Мөнхцэцэг нар ялагдав.

Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүдийн 73 кг: Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн, Азийн аварга Ц.Цогтбаатар, ОУХМ Ё.Басхүү

90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, Токиогийн олимпоос мөнгөн медаль авсан Саид Моллаи

+90 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүдийн 57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Сосорбарам

70 кг: Улсын таван удаагийн аварга Б.Ганхайч

+70 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 31, 2021 13:47

Бундмаа боливол яасан юм Эрдэнэт-од Цэвэлмаа 2 байсан бол эмэгтэйчүүд арай ингэж унахгүй дээ

Зочин
Зочин
7 сар 31, 2021 17:24

Барилдах болгондоо унаад байгаа бөхчүүд яаж олимпод явсан байна аа?

Зочин
Зочин
7 сар 31, 2021 22:55

Эмэгтэй багийн сонголт тун муу хийгдсэн байна. Мөн -100 кг д барилдсан Дүүрэнбаярын хувьд багтаа нэмэр болохоосоо илүү нэрмээс болов. Дөнгөж з�##�уучуудын аварга болох үеэс нь л магта�##� нь ихэдээд , одоо ямар ч найдваргүй болсон юм биш үү ?Азид болсон наадам шүү дээ.Дараагийн Европт болох Олимпод өнөөгийнхөөс илүү оролцоно гэх ямар ч найдвар байхгүй л дээ. Шигшээ багт асууд�##� байгаа л харагдаад байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button