Нийгмийн

Ш.Бямбацогтыг эцсийн замд нь үдлээ

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ММ агентлагийн нэвтрүүлэгч, МУУГЗ Шагдаржавын Бямбацогтыг өнөөдөр Дуурь бүжгийн эрдэмийн театраас эцсийн замд нь үдлээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрж өсөн, арван жилээ дүүргэжээ. Түүнээс хойш 1987 онд МҮОНРТ-ийг “Радио телевизийн улсын хороо” нэртэй байхад анх ажлын гараагаа эхлүүлж байсан байна. Туслах найруулагчийн туслахаас эхлээд туслах найруулагч, дагалдан нэвтрүүлэгч болж байж. Харин нэвтрүүлэгч гэх нэр хүндтэй үнэмлэхийг 1993 онд авсан тухай дурсан ярьсан байдаг. Тэртээ 1992-онд үндэсний олон нийтийн телевизээр гарч байсан Халтар царайт киноны Мигель Ангелт дуу оруулж байсан билээ.

Түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

burhanii orondoo taivan noirsooroi.Saihan hun naisan daa.ger buld n gun emgenel ilerhiilie

Холбоотой мэдээ

Back to top button