НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хэвийн ажиллаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв /ХБХСЗХТ/ өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. 

Энэхүү төв нь ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан түр зогсонги байдалд ороод байсан юм. Харин өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн горимд шилжсэн байна. Тус төвөөр үйлчлүүлэхийн тулд дараах зүйлсийг баримтална.

  • Амны хаалт зүүх, халуунаа хэмжүүлэх, хүн хоорондын зай барих
  • Хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчид вакцины хоёр тунд хамрагдсан гэрчилгээтэй байна
  • 12 болон түүнээс дээш насны хүүхэд вакцинд бүрэн хамрагдсан бол гэрчилгээтэй, эхний тунд хамрагдсан бол бүртгэлийн бичигтэй байна. Вакцинд огт хамрагдаагүй бол түргэвчилсэн сорил өгнө.
  • Хэрэв ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн бол эмнэлгийн магадалгаатай байна.

ХБХСЗХТ ажлын өдрүүдэд 8:30-17:00 цагуудын хооронд ажиллана.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button