УЛС ТӨР

Хариуцсан ажил нь ДЭЭРДЭЭГҮЙ ч, биеэ магтуулагч Б.Отгонсүх, Л.Эрдэнэчулуун

Замын-Үүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулаад нэг сарын хугацаа өнгөрлөө. Хуучин дарга нарыг нь хальж сольж, Б.Отгонсүх, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нараар ахлуулсан багийг томилсон.

Тэд очоод бараг сар гаруй болох гэж байгаа ч ачаа тээврийн үнэ буурч, татан авалтын хэмжээ нэмэгдэж гавьсан зүйлгүй.  Асуудлууд “бахь байдгаараа”. Ганцхан өөрчлөгдсөн зүйл нь өнөөх 160 саяын гялгар уутан хаалга. Тэр нь Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалга. Харин импортын хэсгийн хаалгаа хийгээгүй, угсарч байна гэх. Импортын хаалганы удаашралаас үүдэлтэйгээр иргэдийн бараа Эрээнээр нэг хөглөрчихсөн. Манайхаас гарч байгаа машин цаашаа гараад, буцахдаа хоосон орж ирж байгаа.

Бодит байдал ийм байхад л НМХГ-ын дарга Л.Эрдэнчулуун нарыг хаалгаа шинэчлээд чухам “алаад” өгч байгаа гэх утгатай тэнгэрт тултал магтсан мэдээг сошиалаар нэг сэвэв. Асуудлыг бүрэн шийдвэрлэж ард нь гарчхаад ялсан баатар мэтээр өөрийгөө магтуулдаг баймаар байна, манай хурган дарга нар.

Уг нь Замын-Үүдийг бужигнуулагч дарга нар Сү.Батболд түүний гар хөл болох Б.Асралт тэргүүтнийг дайлаар мордох, Увсын ах нарынхаа фракцийг задлах зорилготой гэх мессеж олон нийтэд уншигдаад удаж буй. Энэ утгаараа Б.Отгонсүх, Л.Эрдэнэчулуун тэргүүтнүүд нь ажлаараа Увсын фракцын ах нараасаа яаж ялгарах вэ гэдэг хүлээлт ч үүссэн. Гэтэл өнөөдүүл нь өвөл ажиллах эсэх нь ч эргэлзээтэй ганц хаалга суурилуулчхаад өөрсдийгөө сэвүүлээд суух.

Нөгөө талаар Шадар сайд С.Амарсайхан Б.Отгонсүхээр мөнгө хийлгэх гэж Замын-Үүд рүү явуулсан гэх хардлага хөшигний ард хөвөрч эхлээд байгаа юм. Учир нь одоо хоёр нөхөн сонгуультай. Үүнийхээ мөнгийг босгож байгаа гэх учир битүүлэг хардлага бий.

Угтаа бол та нарыг гүйцэтгэх ажиллагаа явууллаа, нэг хоног агсам тавилаа гээд асуудал шийдэгдчихгүйг өнөөгийн нөхцөл байдал хангалттай харуулж байна. Гагцхүү БНХАУ-ын талтай сайн ойлголцох, импортын бараануудаа ариутгаад өгөх стандартад нийцсэн хаалгаа яаралтай тавих зэрэг асуудлууд шийдэл нэхэж байгаа юм. Түүнээс биш хэн нэгэн сүржин даргыг томилж, тэд өөрсдийгөө ажил хийж буй мэтээр магтуулах ямар ч шаардлагагүй. Үр дүн үнийн өсөлт бууралтаар ард түмний амьдралд нөлөөлөх нөлөөллөөр харагдаж, хэмжигдэж байна, дарга нар аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-02 12:21

Энэ хоёр хоёулаа авилг�##�ыг жинхэнэ утгаар нь хийдэг хүмүүс юм чинь яаж ажил сайжрах билээ.

Сүхээ
Сүхээ
2021-08-02 12:41

Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нарт үнэхээр итгэл �##�дарч байна даа. Энэ хоёрыг тавиад бүр дордсон гэсэн шүү дээ. Үнэ тэнгэрт хадсаан.

М
М
2021-08-02 13:04

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

Зочин
Зочин
2021-08-02 14:16

Отгонсүх авлига авах гэж очсон

Шаг
Шаг
2021-08-02 15:34

Улсаас мөнгийг нь өгсөн байхад ямар ч тэнэг хүн байсан хаанаас ч ха�##�га зэргийн юм олоод тавьчихна биздээ.

zochin
zochin
2021-08-05 13:20

ene erdenechuluun gej hudlaa shudarga dur esgesen balai avilgachin avgai. sejgiin avgai shuu bur harah tsarai, hooloinii ungo ni hurtel oi gutmaar.

Холбоотой мэдээ

Back to top button