ЭДИЙН ЗАСАГ

Б.Мөнхбаатар сайд шилэн дансыг “оромдож” хоосон утгаар нүд хуурчээ

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шилэн дансаа зургадугаар сараас хойш хөтлөөгүй байна. Үүнээс өмнөх хөтлөлтүүдийг нягталбал зургадугаар сард хөтөлсөн гэх тайландаа хов хоосон утга оруулж, таваас дээш нэг ч зарлагаа хөтлөөгүй аж.

Өмнөх тавдугаар сарыг мөн нягталбал хуулбараа хавсаргаагүй бөгөөд юунд зарцуулснаа тодорхой тайлагнаагүй. Зөвхөн хэдэн төгрөг зарлагадсанаа л дурдав.

Дөрөвдүгээр сард хоосон утга оруулж нэг ч зарлагаа шилэн хэлбэрт оруулаагүй.

Нэг, хоёр, гуравдугаар сарын хөтлөлтдөө мөн л тайланг хавсаргаж, юунд зарцуулснаа тусгаагүй байна.

Харин 2020 оны шилэн дансны хөтлөлтийг ч энэ мэт оромдож нэгээс ес хүртэлх саруудад тайлангаа хавсаргаагүй аж. Харин аравдугаар сард нь хов хоосон утга оруулжээ.

Энэ мэт хуульд захирагддаггүй, шилэн дансаа үл хөтлөн татварын мөнгийг таван салаагаараа урсгаж татвар төлөгчдөө доромжилсоор байх уу, Б.Мөнхбаатар сайд аа…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button