Нийгмийн
Х.Болортуяа эхний учраагаа яллаа

Чөлөөт бөхийн -62 кг жингийн барилдаанууд өнөөдөр эхэлж 11:42 цагаас Х.Болортуяа зодоглолоо. 25 настай тэрээр Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай барилдаж тэнцсэн ч, сүүлд авсан бүхэл хоёр оноогоор яллаа.
Ингээд шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд байгаа Тайбе Юсеин нарын ялсантай халз тулахаар боллоо.
Х.Болортуяагийн хувьд өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Олимпод зодоглож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.