Нийгмийн

Сансарын туннелийн түшиц ханыг сэргээн засварлалаа

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Бороо, цасанд гандан, хуучирч муудсан Сансарын туннелийн түшиц ханын будгийг сэргээн засварлах ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2021 оны зургадугаар сарын 18-наас долдугаар сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэсэн юм. Нийт 2210 ам метр ханын хуучирсан будгийг хуулан, хусаж цэвэрлэн, шинээр замаск татлаа.

ӨМНӨ НЬ

ОДОО

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button