Нийгмийн
Сэлэнгэ аймагт 16 настай хүү моринд чирэгдэж нас баржээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат 16 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж, хазаарын цулбуурт орооцолдон чирэгдэж амиа алдсан байжээ.
Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Талийгаач Сэлэнгэ аймгийн МСҮТ-д суралцдаг байсан бөгөөд амралтаараа “Алтан тариа” компанид туслах ажилтнаар ажиллаж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.