Нийгмийн

Баруун бүсийн даншиг наадамд оролцох уяачид 100,000 төгрөгийн хураамж төлж байна

Ховд аймагт энэ оны наймдугаар сарын 06-08-ны өдрүүдэд баруун бүсийн даншиг наадам болох юм. Наадамд оролцох уяачид, 100,000 төгрөгийн хураамж төлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хоёр насны морь сойж буй уяач 200,000 төгрөгийн хураамж төлөх ажээ. Энэ асуудлаар Алтайн унага морин спорт уяачдын холбооны тэргүүн Б.Ерөөлтөөс  Ховд.мн сайт тодруулга авч байна. Бид шууд дамжуулалтаас Б.Ерөөлтийн яриаг буулгалаа.


Тэрбээр “2017 онд Увсад болсон даншиг наадамд оролцож буй уяачдаас 100 мянган төгрөгийн хураамж авч байсан. Мөн 2019 онд Баян-Өлгий аймагт болсон уралдаанд уяачид хураамж төлж байсан. Уяачдын холбоо гэдэг чинь төрийн бус байгууллага шүү дээ. Гол санхүүгээ хураамжаас босгодог. Мөн төрийн чиг үүргийн байгууллагуудтай хамтарсан гэрээний дагуу төлбөрөө төлнө. Урьдын энэ жишгээ бариад явахаас өөр аргагүй” хэмээв.

Наадамд уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжиж байгаа аж. Морьдыг бүртгэхдээ унаач хүүхэд бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button