Д.Алтангэрэл: Эх орондоо ирж байгаа юм шиг мэдрэмж аваг гэж бодоод зургийг нь зурж, бэлэглэсэн

Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Саид Моллаеи “Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ.
Монголчууд түүнд “Молом” хэмээх нэр хайрлаж, амжилтыг нь мялаан ташуур, сүүтэй мөнгөн аяга, дээл зэргийг бэлэглэсэн юм. Мөн Д.Алтангэрэл хэмээх залуу түүний шагнал авч байх үеийнх нь зургийг зурж бэлэглэсэн билээ. Бид “Молом”-ын зургийг зурж, өөрт нь бэлэглэсэн Д.Алтангэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Архангай аймгийн Хашаат сумын уугуул. Сумынхаа ЕБС-ийг 2013 онд төгссөн. Тэгээд МУБИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн багшийн ангид элсэж, жил суралцсан. Тэгээд сургуулиа сольсон. СУИС-ийн уран зургийн ангид мэргэжлийн зураач болох гэж элсэж орсон. СУИС-д гурван жил сурсан. Одоо сийлбэр хийдэг. Улаанбаатарт амьдардаг.
-“Молом”-ын шагнал авч байх мөчийг зурж, бэлэглэсэн байсан. Зургийг нь зурчхаад ирэхийг нь хүлээж байв уу?
- Саид Моллаеи аваргыг ирснийг нь орой шууд дамжуулалт үзээд мэдсэн. Тэгээд л тэр шөнө зургийг нь гурван цаг сууж зураад өглөө нь аваачиж өгсөн. Иранаас хүнд хэцүү зам туулаад ирсэн ч гэсэн монголын далбаан дор барилдаж байгаа учир эх орондоо ирж байгаа юм шиг мэдрэмж аваг гэж бодоод зургийг нь зурж, бэлэглэсэн. Нөгөө хоёр тамирчинтай уулзах боломж олдоогүй. Уулзана гэсэн бодолтой байгаа.
-Олимпын дэвжээн дээр болсон бүх барилдааныг үзсэн үү?
-Тэгсэн.Олимпод оролцож байгаа монгол тамирчдынхаа захыг мушгиад сууж байсан. Саид Моллаеи аваргыг Монгол Улсдаа үлдээд, монголын далбааг өндөрт өргөөд дараагийн олимпод орохыг нь хармаар байгаа.
-Монголд ирэх өдрийг нь мэдэж байсан бол зургийг нь зурчхаад нисэх буудал дээр тосож авч, уулзах байсан уу?
-Хэзээ ирэхийг нь мэдэж байсан бол тайван зурах байсан байх. Шөнө нь зурчхаад өглөө нь “Баянгол зочид буудал” дээр очоод Саид Моллаеи аваргатай уулзъя гэж хэлүүлсэн. Хурдан гарч ирсэн. Уулзахад хүндрэлтэй байгаагүй. Намайг найзын хуваарь хүлээж авсан.
-Та хоёрын дунд ямар яриа өрнөсөн бол?
-Би япон хэлний дунд шатны мэдлэгтэй. Саид Моллаеи Японоор бага зэрэг ойлгодог юм билээ. Японоор хариулж байсан. Ахиад зөндөө юм асууж, ярилцмаар байсан тул англи хэлний орчуулагчийг нь дуудаад богинохон гэсэн ярилцсан. Сэтгэл маш өндөр байсан. Хамт зургаа татуулаад миний хажууд стори хийж байсан.
Надаас жүдогоор барилддаг юм уу, эсвэл сонирхдог юм уу гэж асууж байсан. Би сонирхдог, зураач гэдгээ хэлсэн.
-Тэгэхээр спортод сонирхолтой байх нь ээ?
-Багадаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Чихний хагалгаанд ороод барилдах боломжгүй болсон. Долдугаар ангиасаа чөлөөт бөхөө орхичихсон юм. Амжилт гаргаагүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баярл�##�аа